“МИК” ОССК-тай хамтарсан шинэ залуу харилцааны менежерүүдийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт” – ыг зохион байгуулахаар бүртгэл авч эхэллээ.

Сургалт нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 09:00–13:00 цагийн хооронд Банк Санхүүгийн Академийн сургалтын танхимд болно. /Төлбөр:150,000₮/

Энэхүү сургалтын хөтөлбөрийг танилцуулбал:

Сургалтын зорилго:

  • Банкны салбарт ажиллаж буй зээлийн мэргэжилтэн, харилцааны мэргэжилтэн нарын чанаргүй зээлийн ажиллагааг эрчимжүүлэх;
  • Шүүхийн болон шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах ажиллагааг практикт хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах ур чадварыг нэмэгдүүлэх.

Сургалтын зорилгот бүлэг:

  • Шинэ болон 3 -аас доош жилийн туршлагатай шинэ залуу зээлийн эдийн засагч болон харилцааны менежерүүд

Сургалтын агуулга:

  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд авч хэрэгжүүлэх үндсэн ажиллагаа;
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд авч хэрэгжүүлэх шүүхийн бус ажиллагаа;
  • Чанаргүй зээлд авч хэрэгжүүлэх шүүхийн ажиллагаа, эрх зүйн зохицуулалт;
  • Тэдгээрийн практик суурилсан кэйс дээр ажиллах.

Сургагч багш нарын мэдээлэл:

  1. Э.Энхбаяр “МИК ОССК ХХК”-ийн Эрсдэлийн удирдлагын газрын тусгай активын хуульч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч, банк санхүүгийн салбарт тусгай активын чиглэлээр нийт 15 жил ажиллаж буй туршлагатай.
  2. О.Гантөмөр “МИК ОССК ХХК”-ийн Эрсдэлийн удирдлагын газрын зээлийн эрсдэлийн ахлах мэргэжилтэн, банк санхүүгийн салбарт харилцааны менежер, зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, зээлийн эрсдэлийн ахлах мэргэжилтнээр нийт 7 жил ажиллаж буй туршлагатай.

Та бүхнийг салбарын шилдэг, туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулах энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575 4848, 8822 7208 утсаар авна уу.

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”