Банк Санхүүгийн Академи нь 2025 оны сургалтын хөтөлбөрт орсон шинэ сургалтуудаас онцолбол, комплаенсийн цахим бие даан үзэх сургалтуудыг шинэчлэн боловсруулсан бөгөөд банкны салбар, тооцооны төвийн ажилтнуудад хэрэгцээтэй сургалтуудыг модуль тус бүрээр орууллаа. Түүнчлэн, байгууллагын банк, хувийн банкны ажилтнуудад зориулсан харилцагчтай үр дүнтэй харилцах сургалтыг онцолж байна.
Энэхүү танилцуулгад орсон сургалтуудаас гадна бид гишүүдийнхээ хүсэлтийн дагуу тухайн байгууллагын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн захиалгат сургалтуудыг зохион байгуулж байна.
Мөн Moody’s Analytics-ийн “Certified Retail Bankers” зэрэг сургалтуудад хямдралтай үнээр гишүүн байгууллагын ажилтнуудыг хамруулах боломжтой.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар