Ариг Банк сургагч багшийн хөтөлбөрт хамрагдлаа

Банк Санхүүгийн Академи нь Ариг Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг 2024 оны 1 дүгээр сарын 15 – 18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Ариг Банкны хүний нөөц, сургалт хөгжүүлэлтийн менежерүүд болон тус банкны сургагч багшаар бэлтгэгдэж буй газар, нэгжийн шилдэг ажилтнууд хамрагдсан юм. Банк Санхүүгийн Академийн чадварлаг, туршлагатай, нэр хүндтэй сургагч багш нар тус сургалтыг удирдан явуулж, Аригчуудад сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд болон бусад сонирхолтой сэдвүүдээр мэдлэг, мэдээллийг өглөө.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь ирээдүйн сургагч багшийг ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, мөн шинэлэг, сонирхолтой маягаар удирдан явуулахыг зааж сургадаг давуу талтай.

Түүнчлэн уг сургалт нь Банк Санхүүгийн Академийн Монголын банк санхүүгийн салбарт нутагшуулан хэрэгжүүлсээр байгаа АНУ-ын “Association for Talent Development” байгууллагаас франчайз эрхийн хүрээнд “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж, өөртөө болон салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа бусдад мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болж байна.

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон