Б.Нямбаяр: Өрсөлдөөнтэй салбарт өсөж дэвшихийг хүсвэл үргэлж суралц.

Банк Санхүүгийн Академи нь Ариг Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл энэхүү сургалтад хамрагдсан манай туршлагатай банкируудын нэг, Ариг Банкны Бизнес хөгжлийн газар, Маркетингийн хэлтсийн менежер Б.Нямбаяр сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа. 

Б.Нямбаяр: “Хамгийн хурдацтай хөгждөг, өрсөлдөөнтэй салбар бол банкны салбар учраас банкирууд нь түүнийгээ дагаад үргэлж хөгжиж, сурч боловсрох шаардлагатай байдаг. Тиймээс дотоод ажилтнуудаа тогтмол сургаж хөгжүүлэхэд сургагч багш нарын мэдлэг чадвар туйлын чухал.

Хүн ер нь насан туршдаа суралцаж байх ёстой гэж би боддог. Яг банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт явуулдаг мэргэжлийн сургалтын байгууллага нь Монголын Банк Санхүүгийн Академи учраас тус байгууллагын сургагч багшийн сургалтад хамрагдсандаа туйлын баяртай байна.

Чадварлаг багш нарын удирдан явуулсан энэ сургалтаас сургагч багш болох арга барилаас суралцаж, шинэлэг мэдлэг, мэдээллийг олж авлаа. Цаашид ч тус академийн олон сургалтанд хамрагдахыг хүсэж байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулсан Ариг Банкны Хүний нөөц, сургалтын хэлтэс болон Банк Санхүүгийн Академийн хамт олонд талархлаа илэрхийлье.” хэмээн сэтгэгдээ хуваалцлаа.

Б.Нямбаяр Таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024