“Think Bank-100” эрдэм шинжилгээний бүтээлийн шилдгүүд тодорлоо

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академи хамтран “Think Bank-100” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зарласан.

Энэ жилийн хувьд судлаач, оюутан, банк санхүүгийн мэргэжилтэн гэсэн гурван ангилалд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хүлээж авсан бөгөөд нийтдээ 70 гаруй бүтээл ирсэн байна.

Монголбанк болон хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн баг шалгаруулалтыг хийж, эцсийн шатанд ангилал тус бүрээс 7-8 бүтээл шалгаруулж, шилдэг бүтээлүүдийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр тодрууллаа. Ангилал тус бүрд шилдэг 3-аас гадна тусгай байр 2, нийтдээ 5 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан юм. 

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцогчдын хувьд банк, санхүү, эдийн засгаас гадна хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засгийн хөгжлийн талаарх судалгааны бүтээлүүдээ ирүүлсэн нь онцлог байлаа.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон шилдгүүдийн мэдээлэл, бүтээлүүдтэй ЭНД дарж танилцана уу.

Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцсон эрхэм оюутан, судлаач, банк санхүүгийн мэргэжилтнүүддээ баяр хүргэж, амжилт хүсье!

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон