Банкны салбарын тойм – 2021/Q3

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой,өсөлттэй байна. Гэвч санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл хуримтлагдсаар. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үлэмж хэмжээний мөнгөний, сангийн тэлэх бодлогыг хэрэгжүүлсэн. Улмаар ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Харин эдгээр ААН-үүд 2022 оны сүүлээс зээлээ эргэн төлж эхлэх бөгөөд зээлийн чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.

Монгол Улсын айл, өрхүүдийн 50 хувь нь зээлтэй. 2022 он гараад өрхүүдийн орлого нэмэгдээгүй үед тэд хөнгөлөлттэй байсан төлбөрүүд, ипотекийн зээл зэргийг төлж эхэлнэ. Худалдан авах чадвар огцом буурсан энэ нөхцөлд өрхүүдийн зээл муудах магадлал нэлээд өндөр болно.

Түүнчлэн зээлийн график өөрчилсөн, зээлийн чанарын ангилалд өөрчлөлт оруулсан нөлөө нь ирэх онд гарна. Тиймээс 2022 он банкны системд нэлээд сорилттой жил болох талтай. Гагцхүү зөөлөн газардаж чадах эсэх нь бодлогын тохиргоо хэрхэн хийгдэх, эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхөөс хамаарна.

Санал болгох:

Банкны салбарын тойм – 2024/Q2 – MON

Банкны салбарын тойм – 2024/Q2

Зуны сар зургаа биш дээ. Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, хэт өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдлээ.

Banking sector review 2024q1

Банкны салбарын тойм – 2024/Q1

Борооны дараах мөөг шиг… Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар

banking-sector-review-2023Q4-final

Банкны салбарын тойм – 2023/Q4

Уул үзээгүй хормой шуух… Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ.