Банкны салбарын тойм – 2024/Q2

Зуны сар зургаа биш дээ.

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, хэт өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ огцом нэмэгджээ. Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгджээ.

Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын өсөлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байна. Барилга, боловсруулах салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай байна. Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 26 хувиар өссөн хэдий ч импортын бараа, бүтээгдэхүүний өсөлт өндөр байна. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Зуны цаг зургаа биш гэдгийг санаж шинээр томилогдсон Засгийн газар төсвийн зардлыг үр ашигтай зарцуулах, экспортын гол бүтээгдэхүүний үнийн бууралт, түүнийг дагасан эдийн засгийн сөрөг үр дагавруудыг тооцон ажиллах нь чухал байна.

Санал болгох:

Banking sector review 2024q1

Банкны салбарын тойм – 2024/Q1

Борооны дараах мөөг шиг… Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар

banking-sector-review-2023Q4-final

Банкны салбарын тойм – 2023/Q4

Уул үзээгүй хормой шуух… Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ.

banking-sector-review-2023Q3-MNG

Банкны салбарын тойм – 2023/Q3

Цаг цагаараа байдаггүй Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар нэмэгдлээ.