ОРОН СУУЦНЫ ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ

Банк Санхүүгийн академи Монголын Банкны Холбооны захиалгаар “Орон сууцны төрөлжсөн банкны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааг боловсрууллаа. Судалгаанд Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо, банкны салбар болон эдийн засагт үзүүлж буй нөлөө, хөнгөлөлттэй ипотекийн зээлийн хүртээмж, эх үүсвэрийн хомсдол, хоёрдогч зах зээлийн оролцоо зэрэг гол асуудлыг шинжилсэн байна. 2025 оны жилийн эцэст ипотекийн зээлийн үлдэгдэл 11 их наяд төгрөгт хүрч, 130 мянган иргэн идэвхтэй зээл төлж байгаа нь орон сууцны санхүүжилт банк, санхүүгийн системийн чухал бүрэлдэхүүн болсныг харуулж байна.

Судалгааны гол дүгнэлтээр орон сууцны санхүүжилтийг илүү хүртээмжтэй, тогтвортой болгохын тулд зөвхөн төрийн эх үүсвэрт тулгуурлах бус, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгийн зах зээл болон урт хугацааны институтийн хөрөнгө оруулагчдын оролцоог хослуулсан шинэ загвар шаардлагатай гэж үзжээ. Засаглалын ил тод байдал, эрсдэлийн оновчтой хуваарилалт, зорилтот бүлэгт хүрэх бүтээгдэхүүний төрөлжилт, урт хугацааны дотоод эх үүсвэр бүрдүүлэх механизм бүрдсэн нөхцөлд орон сууцны төрөлжсөн банк нь Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн дараагийн үе шатыг эхлүүлэх бодит суурь болох боломжтой гэж судалгаанд онцолсон байна.

Санал болгох:

2026Q1-MNG

Банкны салбарын тойм – 2026/Q1

Сахил аваад шал дордов Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар

Банкны салбарын тойм – 2025/Q4 – MON

Банкны салбарын тойм – 2025/Q4

Ганц мод гал болдоггүй Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгджээ.