Банкны салбарын тойм – 2025/Q4

Ганц мод гал болдоггүй

Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгджээ. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн доод хэмжээнд хүрлээ. Банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж хадгаламжийн өгөөжөөс өндөр байна. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.

Инфляцын түвшин буулгахад чиглэсэн бодлогын арга хэмжээний нөлөөгөөр инфляц харьцангуй тогтвортойгоор буурч байна.

Урсгал дансны алдагдал буурч аялал, жуулчлалаас олох орлого нэмэгдсэн, тэр дундаа санхүүгийн данс ашигтай гарсан нь валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байхад чухал нөлөө үзүүллээ. Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнийн бууралтаас шалтгаалан экспортын орлого буурсан хэдий ч зэс, алтны үнийн өсөлт өндөр байсан цэвэр экспорт эерэг гарахад чухал нөлөө үзүүллээ.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрээд байсан хөдөө аж ахуйн салбар сэргэсэн нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүллээ. Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, логистикийн салбарын өсөлт тогтвортой, үйлчилгээ болон худалдааны салбарын өсөлт үргэлжилсэн нь эдийн засаг 6.8 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүлсэн.

Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнийн болон тоон хэмжээний өсөлтөд найдан эдийн засгийн өсөлтийг өндөр байхаар төлөвлөж, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нь ганц мод гал болдоггүйтэй адил хэтэрхий өрөөсгөл байна. Иймд уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний төрөлжилтөөс эхлээд бусад салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг анхаарахад ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болох нь харагдаж байна.

Санал болгох:

mortgage-bank-financing-system-mongolia

ОРОН СУУЦНЫ ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ

Банк Санхүүгийн академи Монголын Банкны Холбооны захиалгаар “Орон сууцны төрөлжсөн банкны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааг боловсрууллаа. Судалгаанд Монгол

2026Q1-MNG

Банкны салбарын тойм – 2026/Q1

Сахил аваад шал дордов Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар