Банкны салбарын тойм – 2026/Q1

Сахил аваад шал дордов

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн салбарууд өсөлттэй байгаа нь чанаргүй зээлийн хэмжээ бага түвшинд байхад нөлөөлж байна. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.

Төлбөрийн тэнцэл ашигтай байхад урсгал данс ашигтай гарсан нь нөлөөллөө. Нөгөө талаас импортын хэмжээ буурч байгаа нь төлбөрийн тэнцэл ашигтай байхад нөлөөлөв. Уул уурхайн гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж буй нь экспортын орлогыг нэмэгдүүлж, валютын нөөцийг нэмэгдэх хүчин зүйл болов. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сайжирсны нөлөөгөөр төсвийн орлого нэмэгдсэн ч төсвийн урсгал зардал, хөрөнгийн зардлын өсөлт өндөр байгаа нь төсвийн тэнцэл алдагдалтай байх нөхцөлийг бүрдүүллээ.

Уул уурхайн салбар, түүнийг дагасан тээвэр, логистик, үйлчилгээний салбар өсөлттэй байгаа нь эдийн засаг 7.9 хувиар тэлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Барилга, боловсруулах болон ХАА-н салбарын өсөлт тогтвортой хэвээр байна. Нийлүүлэлтийн гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдсэн нь инфляцын түвшин нэмэгдэхэд нөлөөлж байна.

Эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан хэдий ч нөгөө л уул уурхайн салбараас шалтгаалан өсжээ. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд тодорхой бус байдлууд улам бүр нэмэгдэж буй тул уул уурхайн салбараас бусад салбарын өсөлтийг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авахгүй л бол “Сахил аваад шал дордов” гэдэг зүйл болох вий.

Санал болгох:

Банкны салбарын тойм – 2025/Q4 – MON

Банкны салбарын тойм – 2025/Q4

Ганц мод гал болдоггүй Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгджээ.

Банкны салбарын тойм - 2025/Q3

Банкны салбарын тойм – 2025/Q3

Сохорсон биш завшив [English below] Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20