“Camfin” олон улсын сургалтын хөтөлбөрт урьж байна

Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага болох “House of Training”-с зохион байгуулж буй “Capital Markets and Financial Instruments Certificate – CAMFIN” буюу “Хөрөнгийн зах зээл ба санхүүгийн хэрэгсэл” гэрчилгээ олгох олон улсын хөтөлбөрт Та бүхнийг хамрагдахыг урьж байна.

Салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулах уг хөтөлбөр нь 2024 оны 6 дугаар сард цахимаар 10 тал өдөр зохион байгуулагдана.

Хөтөлбөрийн зорилго:

Энэхүү практикт суурилсан семинарын гол зорилго нь оролцогчдод олон улсын хөрөнгийн зах зээл, бонд, хувьцаа, репо, своп, опцион, бүтэцлэгдсэн бүтээгдэхүүн зэрэг санхүүгийн хэрэгслүүдийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн оролцогчид:

Энэхүү хөтөлбөрт зах зээл, бүтээгдэхүүн, санхүүгийн математикийн талаар суурь мэдлэгтэй, банк санхүүгийн салбарт 3-6 жил (дээд тал нь) ажилласан практик туршлагатай, FRONT болон BACK оффисын ажилтнууд хамрагдах боломжтой.

Хөтөлбөрийн онцлог:

Сургалт болон шалгалт нь цахимаар, англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Хөтөлбөр нь дотроо олон төрлийн сургалтуудтай бөгөөд тус тусын үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулахын зэрэгцээ сургагч багш, хамтран оролцогчидтой харилцаж, чухал сэдвээр ойлголт, мэдлэгийг өгнө.

Түүнчлэн техникийн болон үйл ажиллагааны аль алиныг нь авч үзэхээс гадна эрсдлийн тооцоолол, зохицуулалтын өдөр тутмын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг хөтөлбөрт тусгасан болно.

Хөтөлбөрийн хуваарь:

Сургалт 3 хэсгээс бүрдэнэ.

Сургалтын 1-р хэсэг: Та санхүүгийн зах зээл, санхүүгийн математикийн суурь мэдлэгээ сэргээх, бататгахын тулд сургалт эхлэхээс 1 сарын өмнө хөтөлбөрийн эхний 2 модулийг цахимаар, бие даан үзнэ.

Сургалтын 2-р хэсэг:

  • 2024.06.03 – 2024.06.07 өдрүүдэд 16:00 – 20:00 цагийн хооронд
  • 2023.06.10 – 2024.06.14 өдрүүдэд 16:00 – 20:00 цагийн хооронд Big Blue Button платформ дээр явагдана.

Сургалтын 3-р хэсэг: Шалгалт

  • 2024.06.17-ны өдөр 16:00 – 19:00 цагийн хооронд цахимаар шалгалт өгнө.

Төлбөр:

Сургалтад бүртгүүлэхэд үнэ төлбөргүй.

Люксембургийн Сангийн яам нь дараах зардлуудыг төлнө:

  • Сургалтын төлбөр
  • Сургагч багш ба менежментийн төлбөр
  • Сургалтын материал
  • Шалгалтын төлбөр.

Харин сонгогдсон оролцогч дараах зардлыг төлнө:

  • БСА-д зохион байгуулалтын төлбөр – 400,000₮
  • Хөтөлбөрт сонгогдон оролцохоор болсон тохиолдолд нэмэлтээр: 5.5 өдөр х 30 евро = 165 евро.

Бүртгэл:

“House of Training” байгууллага нь Монгол улсаас зөвхөн 1~2 оролцогч сонгон сургалтад хамруулах тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж бүртгүүлээрэй.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оролцогчид 04-р сарын 02-ны 17:00 цагаас өмнө бүртгүүлж, анкет илгээсэн байна.

Хөтөлбөрийн агуулгатай танилцах бол ЭНД дарж танилцана уу.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Та бүхэн “House of Training” байгууллагаас зохион байгуулж буй тус хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024