Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Жижиг дунд бизнесийн банк

Бизнесийн буюу жижиг дунд үйлдвэрлэлийн зээл

Явагдах хэлбэр
Танхим
Үргэлжлэх хугацаа
3 өдөр
Заах хэл
Монгол

Бизнесийн зээлийг хэрэглээний зээлтэй харьцуулан бизнесийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн (ЖДҮ) зээлийн мэдлэг, ур чадвар олгох сургалт. Банкны зээлийн эрсдэлийн тасралтгүй удирдлагын нэг хэсэг болгон бизнесийн зээлийн дансыг хянах дадлагын тогтолцоог бий болгож, бизнесийн зээлийн чанарыг хангахад шаардлагатай ойлголт, ур чадварыг системчилсэн арга барилаар заана.

Зээл нь арилжааны банкны үндсэн үйл ажиллагааны нэг тул зээлийн мэдлэг, ур чадвар нь удирдах ажилд дэвшиж буй банкируудын эзэмшвэл зохих ур чадварын багцад чухал байр суурь эзэлнэ.

Бизнесийн буюу жижиг дунд үйлдвэрлэлийн зээл
Хэнд зориулсан бэ

ЖДҮ болон группийн санхүүжилт, зээл олголт, зээлийн эрсдэл, зээлийн мониторингийн чиг үүрэг бүхий ажилтнууд; иргэдийн банк, байгууллагын банк, зээлийн газар, хэлтсийн зээл судлах, олгох харилцаанд оролцдог ажилтнууд

Сургалтаас гарах үр дүн
  • Бизнесийн зээлийг хэрэглээний зээлтэй харьцуулан бизнесийн зээлийн мэдлэг, ур чадвар эзэмших
  • Бизнесийн бүтэц, эрсдэлийг ойлгох
  • Тухайн бизнест тохирсон зээлийн бүтэц тодорхойлох
  • Зээлийн эрсдэлийг үнэлэх суурь арга барилтай болох
Хөтөлбөр
  • ЖДҮ, санхүүжилтийн хэрэгцээ
  • Зээлийн эрсдэлийн үнэлгээ
  • Зээлийн бүтэц
  • Зээлийн барьцаа хөрөнгө, баримт бүрдүүлэлт