Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Тогтвортой хөгжил

УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЕРИЙН СУРГАЛТ

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Заах хэл
Монгол
Хандах эрх
14 хоног
Гэрчилгээ
Олгоно

Тогтвортой хөгжлийн зорилтын 5-р зорилт болох Жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд улс орон бүр тодорхой зорилго, үүрэг хүлээсэн. Үүний зэрэгцээ албан байгууллага бүр жендерийн эрх тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага болж байна.

Монгол Улсад жендерийн талаарх ойлголт харьцангуй түгээмэл хөгжсөн хэдий ч, олон байгууллагад энэ сэдвийг нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын ажил мэтээр хүлээн авч, бизнесийн стратегийн гол чиглэлд нь тусгаагүй хэвээр байна.

Энэхүү сургалтаар та:

  • Жендерийн бодлого, стратегийг байгууллагын үйл ажиллагаанд уялдуулах арга зам
  • Жендерийн эрх тэгш байдал нь зах зээлийн шинэ боломж, хэрэглэгчийн баазыг тэлэх боломжийг хэрхэн бий болгодог
  • Байгууллагын инновацыг дэмжих, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах үр нөлөө
  • Олон улсын шилдэг жишээ, хэрэгжүүлсэн туршлагаас суралцах боломж

зэрэг чухал мэдлэг, арга барилыг эзэмшинэ.

Хэрэв та байгууллагаа илүү өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн болгохыг хүсэж байвал энэ сургалт танд зориулагдсан.

Зорилтот бүлэг: Сургалт нь байгууллагын дунд түвшин болон түүнээс дээш шатны удирдах ажилтнуудад зориулагдав.  

Сургалтын зорилго:

Энэхүү сургалтын зорилго нь оролцогчдод жендерийн мэдрэмжтэй удирдлагын цогц ойлголт олгож, байгууллага болон хамт олноо жендерийн линзээр удирдах арга барилыг эзэмшүүлэхэд оршино. Үүний хүрээнд жендерийн хандлага нь хэрхэн шинэ зах зээл нээж, бүтээлч сэтгэлгээг дэмжин, инновацыг хөгжүүлэх чухал хүчин зүйл болдгийг таниулна. Мөн жендер төвтэй байгууллагын стратеги боловсруулахад шаардлагатай мэдлэг, зөвлөмжийг иж бүрнээр олгож, бодит ажил хэрэг болгоход нь чиглүүлнэ.

Хэнд зориулсан бэ

Сургалт нь байгууллагын дунд түвшин болон түүнээс дээш шатны удирдах ажилтнуудад зориулагдав.

Хөтөлбөр
  • 01 Жендерийн сүүлийн үеийн судалгаа, нөхцөл байдал
  • 02 Санхүүгийн байгууллагуудад тулгарч буй асуудлууд, хэрэгцээ шаардлага
  • 03 Жендерийн бодлого боловсруулахад анхаарах зүйлс
  • 04 Жендерийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж нэвтрүүлэхийн ашиг тус
  • 05 Тайлагнал