Мэдээллийн орон зайг зөв ашиглах, хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа өргөн нэвтрүүлгийн дэлгэцээр дамжуулан олон нийтэд зөв мэдээлэх, сурталчлан танилцуулах, өөрийн байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлэх зэрэг олон нийттэй харилцах ур чадварт суралцах сургалт.
Онол, практикийг хослуулан заах бөгөөд мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглан ярилцлага хийж, дүн шинжилгээ боловсруулна.
Хэнд зориулсан бэ
Бүх түвшний удирдлагууд; Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харилцдаг ажилтнууд
Сургалтаас гарах үр дүн
- Мэдээллийн орон зайг зөв ашиглах
- Хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа өргөн нэвтрүүлгийн дэлгэцээр дамжуулан олон нийтэд зөв мэдээлэх, сурталчлан танилцуулах
- Өөрийн байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлэх
Хөтөлбөр
- Хэвлэл мэдээллийнхэнтэй хэрхэн хамтран ажиллах вэ?
- Нийгмийн сүлжээ, мэдээллийн сувгуудад өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх вэ?
- Эрч хүчтэй, үр нөлөөтэй харилцаа
- Өөртэйгөө харилцах
- Олон нийтэд үг хэлэх урлаг
- Харилцааны ур чадвар, хандлага
- Ярих ур чадвар (тайзны яриа)
- Камертай харьцах ур чадвар