Мониторинг нь зээлийн үйл ажиллагааг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Зээлийн багцын чанарыг тогтоон барих, эдийн засгийн нөхцөл байдал болон бизнесийн менежментээс үүдэлтэй зээлийн чанар муудахаас урьдчилан сэргийлэхэд зээлийн мониторинг, мониторингийн ур чадвар онцгой ач холбогдолтой.
Сургалт нь зээлийн мониторинг, түүний үндсэн үүрэг, бизнес уналтын дохиог урьдчилан таних, эрсдэл бууруулах төлөвлөгөө боловсруулах практик арга барил эзэмшүүлэхэд чиглэнэ.
Хэнд зориулсан бэ
Зээлийн багцын удирдлага хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ахлах менежер; зээлийн менежер; харилцааны менежер; зээлийн аудитор; данс хариуцсан менежер
Сургалтаас гарах үр дүн
- Зээлийн мониторингийн үндсэн үүрэг, ажилбаруудыг гүйцэтгэх
- Бизнес унах дохио, дохиоллыг урьдчилан таних
- Эрсдэл бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах практик арга барил эзэмших
Хөтөлбөр
- Зээлийн чанарт мониторингийн гүйцэтгэх үүрэг
- Зээлийн мониторингийн цар хүрээ
- Зээлийн мониторингийн бодлого, үүрэг хариуцлага
- Зээлийн данс хянах 1 – ажилбарууд
- Зээлийн данс хянах 2 – дохио, дохиолол
- Зээлийн эрсдэлийн үнэлгээ
- Мониторингийн дараах үйл ажиллагаа