Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Санхүүгийн эрсдэл

Асуудалтай зээлийг удирдах нь

Явагдах хэлбэр
Танхим
Үргэлжлэх хугацаа
3 өдөр
Заах хэл
Монгол

Банк, санхүүгийн байгууллагын ажилтнуудад асуудалтай зээлтэй ажиллах арга барил эзэмшүүлэх сургалт (Managing Problem Loans). Асуудалтай зээлтэй ажиллах процессыг ойлгож, боломжит бизнесийг дэмжих, эрсдэлд суурилсан зөвлөмж, дүгнэлт гаргах арга барил олгоно.

Зээлдэгч, түүний бизнесийг бодитоор үнэлж дүгнэх ур чадвар нь цаг хугацаа алдах, дахин сэргэх боломжтой бизнесийг алдах, зээлийн хохирлыг бууруулах боломжоо алдах магадлалыг бууруулна.

Асуудалтай зээлийг удирдах нь
Хэнд зориулсан бэ

Зээлийн бүтцийн өөрчлөлт, чанаргүй зээл, зээлийн эргэн төлөлт хариуцсан бүх шатны зээлийн менежер; хуульч; тусгай активын ажилтан

Сургалтаас гарах үр дүн
  • Асуудалтай зээлтэй ажиллах процессыг ойлгох
  • Боломжит бизнесийг дэмжих, эрсдэлд суурилсан зөвлөмж, дүгнэлт гаргах арга барилтай болох
  • Зээлдэгч, зээлдэгчийн бизнесийг бодитоор үнэлж дүгнэх ур чадвар эзэмших
Хөтөлбөр
  • Асуудалтай зээл, асуудалтай зээлийн асуудал нь юу вэ?
  • Асуудалтай зээлийг засах ажиллагаа – юуг засаж болох вэ?
  • Эдийн засгийн нөхцөл байдал уу, удирдлагын багийн ур чадвар уу?
  • Бизнесийг сэргээх үү, зээлийн гэрээг цуцлах уу?
  • Санхүүгийн болон компанийн бүтцийн өөрчлөлт, шалгуур үзүүлэлт нь юу вэ?
  • Бизнесийг сэргээх ажиллагаа амжилтгүй болох нь – алдаанаас суралцах