Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Жижиг дунд бизнесийн банк

Бичил зээлийн үндсэн ойлголтууд

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Түвшин
Суурь
Заах хэл
Монгол
Хандах эрх
49 хоног
Гэрчилгээ
Олгоно

Бичил бизнесүүдийн үйл ажиллагаа ихэнхдээ нэлээд албан бус байдлаар явагддаг. Энэ нь тэдний бизнесийн үйл ажиллагааг нотлох албан ёсны баримт бичгийн бүрдэлт дутмаг байдагтай холбоотой. Аливаа шийдвэрийг түргэн шуурхай, хүнд суртлын саад тотгоргүйгээр гаргах нь бичил бизнесүүдэд маш чухал юм.

Санхүүгийн байдлын тайлан (СБТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ), мөнгөн гүйлгээний тайлан (МГТ) зэрэг албан ёсны тайлан, мэдээллээр хангах чадвартай жижиг, дунд, томоохон бизнесүүдтэй адилгүй бичил бизнесүүд нь санхүүгийн байгууллагад шаардлагатай мэдээллийг аман байдлаар гаргаж өгдөг тул зээлийн мэргэжилтнүүд цуглуулсан мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байнга тулгардаг.

Энэхүү курс хичээлийн зорилго нь мэдээлэл цуглуулах, баталгаажуулах, боловсруулах, шинжлэх, дүгнэлт гаргах болон боломжит зээлдэгчийн өрх гэр болон бизнесийн үйл ажиллагааг судлах зэрэг сэдвээр мэдлэг олгох юм. Эдгээр мэдлэг нь зээлийн хүсэлтийг үр дүнтэй шийдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг.

Энэхүү курс хичээл нь нийт 9 цуврал хичээлээс бүрдэнэ. Нэг хичээлийг судлах хугацаа дундажаар 45 минут.

Хичээлийг та өөрт тохиромжтой цагийг сонгон судлах боломжтой бөгөөд сурах явц, ахиц дэвшлийг мөн удирдаарай.

Бичил зээлийн үндсэн ойлголтууд
Сургалтаас гарах үр дүн

Суралцагсад энэхүү хичээлийг үзэж судалснаар:

  • бичил бизнесийн онцлог шинжүүдийг ойлгох, эдгээрт үндэслэн бизнесийн үйл ажиллагааг үнэлэх;

  • хичээлийн явцад өгсөн зөвлөмж (мэдээлэл цуглуулах, бизнесийн бодит нөхцөл байдалд үнэлгээ хийх)-ийн дагуу бичил бизнесийн үйл ажиллагааг шинжлэх;

  • зээлийн мөчлөгийн үндсэн үе шатуудад мэдээлэл цуглуулах, олох арга зүй (аргууд)-г үр дүнтэй ашиглах;

  • санхүүгийн голлох тайлангууд болох СБТ, ОДТ, МГТ болон санхүүгийн харьцаануудыг ашиглан зээлийн судалгааны явцад цуглуулсан мэдээллийг үнэлэх, боловсруулах;

  • бичил бизнесийн үйл ажиллагааг үнэлэхэд шаардлагатай санхүүгийн тайлангууд (СБТ, ОДТ болон МГТ) бэлтгэж сурах:

  • тулган баталгаажуулалт, харьцуулсан шинжилгээг хийх;

  • зээлийн багцын хяналтыг тогтмол, чанарын өндөр түвшинд хийх зэргээс суралцах болно.

Хөтөлбөр
  • Бичил бизнесийн онцлог шинж ба мэдээлэл цуглуулах аргачлал
    • Хичээл 1. Бичил бизнесийн онцлог

    • Хичээл 2. Зээлийн мөчлөг ба мэдээлэл цуглуулах аргачлал

  • Санхүүгийн тайлан: Санхүүгийн байдлын тайлан (СБТ)
    • Хичээл 3.1. СБТ: Бүтэц, бүртгэлийн онцлог. Хөрөнгө

    • Хичээл 3.2. СБТ: Өр төлбөр. Өөрийгөө сорих бодлого

  • Санхүүгийн тайлан: Орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ)
    • Хичээл 4.1. ОДТ: Борлуулалтын орлого ба ББӨ. Жигнэсэн дундаж маржин

    • Хичээл 4.2. ОДТ: Үйлдвэрлэлийн зардлын тооцоолол. Үйл ажиллагааны зардал

  • Санхүүгийн тайлан: Мөнгөн гүйлгээний тайлан (МГТ)
    • Хичээл 5.1. МГТ: Бүтэц болон бүртгэлийн тайлбар

    • Хичээл 5.2. МГТ: Бүртгэлийн тайлбар. Өөрийгөө сорих бодлого

  • Мэдээллийг нягтлах аргачлал
    • Хичээл 6. Эздийн өмчийн харьцуулсан шинжилгээ

    • Хичээл 7. Мэдээллийг нягтлах аргачлал

  • Санхүүгийн харьцааны шинжилгээ
    • Хичээл 8. Санхүүгийн харьцааны шинжилгээ

  • Зээлийн хяналт
    • Хичээл 9. Зээлийн хяналт

  • Эцсийн шалгалт

    Курс хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авна.