Та ойрын хугацаанд бизнесийн зээл батлах чиг үүрэг бүхий мэргэжилтэн болохоор төлөвлөж байна уу? Та бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн шийдвэр гаргах зээлийн хорооны хурлын гишүүн үү? Та бизнесийн зээлийн шийдвэр гаргах үйл явцад оролцдог уу?
Зээлийн шийдвэр гаргах тусгай эрх бүхий зээлийн хорооны үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг мэдээллийг цэгцтэй, системтэйгээр өгөхөд энэ хичээлийн зорилго оршино.
Энэхүү курс хичээл нь нийт зургаан дэд хичээлээс бүрдэнэ.
Хичээлийг судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим "Батламж хуудас"-ыг хүлээн авна.
Хэнд зориулсан бэ
"Зээлийн шийдвэр гаргалт" цахим курс хичээл нь санхүүгийн байгууллагын бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээл батлах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий мэргэжилтнүүдэд зориулагдсан ба зээл шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцдог бусад ажилтнуудад ч мөн нээлттэй.
Сургалтаас гарах үр дүн
Та энэхүү цахим хичээлийг үзэж судалснаар:
Зээлийн шийдвэр гаргах процессын үе шат, бүрэлдэхүүн хэсгүүд болон онцлог;
Зээлийн өргөдөл, саналыг хянах анхан шатны үнэлгээний зорилго;
Зээлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийн хэрэглээ болон ач холбогдол;
Зээлдэгч болон бизнесийн мэдээллийн чанар, үнэн зөв, уялдаатай эсэхийг нягтлах;
Бизнесийн санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг нягтлах, үнэлэхийн ач холбогдол;
Зээлтэй холбогдох эрсдэлийг таньж тогтоох зорилгоор зээлийн санал болон анхан шатны бичиг баримтуудыг нягтлах;
Зээлтэй холбоотой эрсдэлүүдийг үнэлэх;
Зээл олгох шийдвэр гаргах, зээлийн нөхцөлүүдийг оновчтой тодорхойлох зэрэг сэдвүүдийн хүрээнд өөрийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх болно.
Хөтөлбөр
- Зээлийн шийдвэр гаргах процесс
- Анхан шатны үнэлгээ, үндсэн шалгуур үзүүлэлтүүд
- Мэдээллийг нягтлах
-
Нарийвчилсан үнэлгээ: эрсдэлийг таньж тогтоох, үнэлэх
Хичээл 4.1. Нарийвчилсан үнэлгээ: эрсдэл тодорхойлох, үнэлэх аргууд
Хичээл 4.2. Нарийвчилсан үнэлгээ: зээлийн эрсдэлийг таньж тогтоох, үнэлэх
- Зээлийн шийдвэр гаргалт
- Эцсийн шалгалт