Төв Азийн олон улс орнуудад санхүүгийн байгууллагууд хөдөө аж ахуй (ХАА)-н салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес (агробизнес)-ийг дэмжин ажилладаг, учир нь ХАА-н салбар бол эдгээр улс орнуудын хөдөлмөрийн насны хүн амын дийлэнх хэсэг ажилладаг, эдийн засгийн хамгийн чухал салбаруудын нэг. Худалдаа, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудтай харьцуулахад ХАА-н үйлдвэрлэлийн салбар нэлээд онцлог, өвөрмөц салбар юм.
“Агрo зээл, зээлийн шинжилгээний онцлог” сэдэвт курс хичээл нь суралцагсдад ХАА-н үйлдвэрлэлийн салбарын өвөрмөц онцлогууд болон фермийн аж ахуй, агробизнесийн судалгаа, шинжилгээний голлох онцлогуудын талаар цэгцтэй мэдлэг олгоно.
Цахим курс хичээл нь 3 бүлэг бүхий нийт 7 дэд хичээлээс бүрдэнэ. Дэд хичээл бүрийг судлах дундаж хугацаа 45 минут.
Хэнд зориулсан бэ
Энэхүү курс хичээл нь ХАА-н салбарын харилцагчид, бизнес эрхлэгчдэд хүрч үйлчилдэг зээлийн мэргэжилтэн, харилцагчийн үйлчилгээний менежер, дунд түвшний менежерүүд зэрэг болон бусад холбогдох ажилтнуудад зориулагдсан.
Урьдчилан шаардах мэдлэг
Хичээлийг судлахын өмнө бичил, жижиг бизнес (БЖБ)-ийн санхүүжилтийн талаар ойлголттой байх шаардлагатай тул хэрэв та энэ тал дээр хараахан туршлага хуримтлуулж амжаагүй бол бид танд “Бичил зээлийн тухай үндсэн ойлголт” хичээлийг судлахыг зөвлөе.
Сургалтаас гарах үр дүн
Энэ курс хичээлийг судалснаар та:
Төв Азийн улс орнуудын ХАА-н салбарын онцлог;
Агробизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийн зайлшгүй мэдвэл зохих газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөрмөц онцлогууд;
Фермийн аж ахуй, агробизнесийн судалгаа, шинжилгээнд ашиглагддаг шинжилгээний аргачлалууд;
Агробизнесийн онцлогийг харгалзан бизнесийн санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг нягтлах;
ХАА-н салбарын бизнесийн санхүү бүртгэлийн онцлог;
Агробизнесийн санхүүгийн тайлан бэлтгэх, шинжлэх;
ХАА-н салбарын голлох эрсдэлүүд, түүний дотор ХАА-н үйлдвэрлэлийн эрсдэл;
Агробизнесийн зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглагддаг аргуудын талаарх мэдлэгээ дээшлүүлэх болно.
Хөтөлбөр
-
Төв Азийн улс орнуудын ХАА-н салбар: Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл
Хичээл 1. ХАА-н салбарын тухай товчхон
Хичээл 2. Газар тариалангийн үйлдвэрлэл
Хичээл 3. Мал аж ахуйн үйлдвэрлэл
-
Агробизнесийн шинжилгээ
Хичээл 4. Агробизнесийн шинжилгээ
Хичээл 5. Агробизнесийн санхүүгийн тайлан, онцлог
-
ХАА-н үйлдвэрлэлд нөлөөлдөг голлох эрсдэлүүд, бууруулах арга зам
Хичээл 6. ХАА-н үйлдвэрлэлд голлон нөлөөлдөг эрсдэл, түүний төрлүүд
Хичээл 7. Агро зээлийн эрсдэлийг хянах, бууруулах
-
Төгсгөлийн тест
Холбогдох бүх дэд хичээлийг үзэж судалсны дараагаар энэхүү тестийг өгнө.
Тестийг амжилттай өгснөөр энэхүү курсийг дүүргэснийг батлах цахим батламж хуудсыг хүлээн авна.