Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

ToT – 1 сургагч багш бэлтгэх сургалт

Сургагч багшийн сургалт

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Заах хэл
Монгол
Хандах эрх
56 хоног

Энэхүү хичээл нь сургагч багш байх болон сургалтыг хүргэх талаар бүхий л ойлголтуудыг олж авахад танд туслах болно. Хичээлээр сургалтын өмнөх, сургалтын үеэр болон сургалтын дараах гээд сургалтын бүхий л үе шатуудыг авч үзэх бөгөөд хамгийн чухал ойлголтууд, аргачлал, хэрэгслүүдийг танилцуулах болно.

Энэхүү хичээлийн зорилго бол энэ сургалтад зарцуулсан таны цаг хугацаа танд “үр дүнтэй сургагч багш байна гэдэг юу гэсэн үг вэ” гэдгийг ойлгуулж, мөн сэтгэлд хоногшсон, үр дүнтэй сургалт зохион байгуулах чадвар олгох явдал юм!

Агуулга бүрийн дараа өөрийгөө сорих тесттэй бөгөөд эдгээр нь эцсийн шалгалтад бэлдэхэд танд туслах болно.

Дэд хичээл бүрийг үзэхэд ойролцоогоор 35–40 минут зарцуулагдана. Бид долоо хоногт 3 дэд хичээл үзэх байдлаар суралцахыг зөвлөж байна.

Сургагч багшийн сургалт
Хэнд зориулсан бэ

Энэхүү сургалт нь сургагч багшаар ажиллаж буй, эсвэл сургагчийн үндсэн ур чадвар эзэмшсэн хүмүүст, мөн ойрын хугацаанд (3–6 сарын дотор) сургагч багш болохоор төлөвлөж буй санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулагдсан.

Сургалтаас гарах үр дүн

Энэ сургалтаас та дараах зүйлсийг олж авах боломжтой. Үүнд:

  • Насанд хүрэгчдэд заах сургагч багш байна гэдэг нь ямар ойлголт болох,

  • Сургалт гэж юу вэ? Оролцоонд суурилсан сургалт гэж юу вэ?

  • Оролцогчдынхоо сургалтын тодорхой хэрэгцээ, зорилгод үндэслэн сургалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулах вэ?

  • Сургалт явуулах ямар ямар аргууд байдаг вэ?

  • Сургалтын танхимд “хэцүү”, асуудалтай оролцогчдыг хэрхэн зохицуулах вэ?

  • Сургалтыг үр дүнтэй үнэлэх аргууд юу вэ?

Хөтөлбөр
  • Агуулга 1. Үр дүнтэй танхимын сургалт

    Оролцоонд суурилсан буюу интерактив сургалт гэж юу болох — сургалтын явцад оролцогчдыг идэвхтэй оролцуулах зарчимд үндэслэсэн сургалт (цаашид оролцоонд суурилсан сургалт гэх), сургалтын орчинд оролцогчид хэрхэн суралцаж, биеэ авч явдаг болох болон сургагч багш байна гэдэг ямар утгатай болохыг энэхүү хичээлээр авч үзнэ.

    • Хичээл 1.1. Оролцоонд суурилсан сургалт

    • Хичээл 1.2. Насанд хүрэгчдийн сургалт

    • Хичээл 1.3. “Сайн” сургагч багш болоход юу хэрэгтэй вэ?

    • Өөрийгөө сорих тест. Үр дүнтэй танхимын сургалт

  • Агуулга 2. Сургалтын өмнөх бэлтгэл

    Оролцогчдын сургалтын хэрэгцээг оновчтой тодорхойлох, сургалтын зорилгыг тодорхойлох, мөн сургалтаа төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглан үр дүнтэй зохион байгуулахад хэрхэн бэлтгэх талаар үзнэ.

    • Хичээл 2.1. Сургалтын хэрэгцээг тодорхойлох нь

    • Хичээл 2.2. Сургалтын зорилгууд, хамрах хүрээг тогтоох нь

    • Хичээл 2.3. Сургалтын танилцуулга

    • Хичээл 2.4. Сургалтын эхний хэсэг (бүтэц)

    • Хичээл 2.5. Сургалтын гол хэсэг болон төгсгөл (бүтэц)

    • Хичээл 2.6. Оролцоонд суурилсан сургалтын арга барилууд

    • Хичээл 2.7. Сургалтын хөтөлбөрийг бэлтгэх нь

    • Хичээл 2.8. Сургалтын тараах материалууд болон техник, төхөөрөмжүүд

    • Өөрийгөө сорих тест. Сургалтын өмнөх бэлтгэл

  • Агуулга 3. Сургалтыг хүргэх нь

    Сургалтыг хэрхэн эхлүүлэх, хүргэх, дүгнэх тухай хэрэгтэй зөвлөгөө, шилдэг жишээнүүдийг танилцуулна. Мөн сургалтын явцад хэцүү оролцогчдыг хэрхэн зохицуулах тухай зэрэг жишээнүүд энэ хэсэгт багтсан.

    • Хичээл 3.1. Сургалт эхлэхийн өмнө болон сургалтын эхний үе

    • Хичээл 3.2. Сургалтын хүлээлт болон дүрэм

    • Хичээл 3.3. Оролцогчдын анхаарлыг тогтоон, хадгалах нь

    • Хичээл 3.4. Мэдээллийг яаж, хэрхэн хүргэх вэ? Сургалтын материалуудыг оролцогчид хэрхэн хүлээж авч, ойлгодог вэ?

    • Хичээл 3.5. Хэцүү оролцогчид

    • Хичээл 3.6. Биеийн хэлэмжээ удирдах нь

    • Хичээл 3.7. Сургалтыг дүгнэх нь

    • Өөрийгөө сорих тест. Сургалтыг хүргэх нь

  • Агуулга 4. Сургалтын үнэлгээ

    Сургалтыг явцын болон дараах шатанд хэрхэн үнэлэх, үр дүнг хэрхэн тодорхойлох тухай үзнэ.

    • Хичээл 4.1. Сургалтын дараах дэмжлэг

    • Хичээл 4.2. Сургалтын дараах үед хувь хүний болон багийн төсөл

    • Хичээл 4.3. Сургалтыг болон үр дүнг нь үнэлэх нь

    • Хичээл 4.4. Хэрхэн өөрийгөө үнэлж, ур чадвараа сайжруулах вэ?

    • Хичээл 4.5. Сургагч багшийн сургалтын дүгнэлт

    • Өөрийгөө сорих тест. Сургалтын үнэлгээ

  • Эцсийн шалгалт

    Эцсийн шалгалт нь хичээлийг үзэж дууссаны дараа нээгдэх бөгөөд шалгалтаа амжилттай өгснөөр цахим гэрчилгээ авах боломжтой.