Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Жижиг дунд бизнесийн банк

ЖДБ-ийн шинжилгээ: Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоо ба нэгтгэсэн санхүүгийн тайлан

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Түвшин
Ахисан
Заах хэл
Монгол
Хандах эрх
28 хоног
Гэрчилгээ
Олгоно

Та жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн зээлийн мэргэжилтэн үү?

Та ЖДБ-ийн сегментийн холбоотой компаниудын үйл ажиллагаанд нэгтгэсэн шинжилгээ хийдэг үү? Ийнхүү шинжлэх нь тийм ч хялбар биш гэдэгтэй санал нийлэх үү?

Та санхүүгийн голлох тайлангуудын мэдээ, үзүүлэлтүүдийг нэгтгэх ажлын чанар, үр дүндээ итгэлтэй байхыг хүсдэг үү?

Энэхүү цахим хичээл нь ЖДБ-ийн зээлдэгчийн зээлийн хүсэлтийг судлах, шинжлэх үед холбоотой компаниудын санхүүгийн тайлан, мэдээг нэгтгэхэд ашиглагддаг аргачлал, арга барилаас суралцахад тань тусална.

“ЖДБ-ийн шинжилгээ: Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоо ба нэгтгэсэн санхүүгийн тайлан” хичээлийн зорилго нь суралцагчдад ЖДБ-ийн сегментийн холбоотой компаниудын үйл ажиллагаанд нэгтгэсэн шинжилгээ хийх, нэгтгэсэн санхүүгийн голлох тайлангууд болох санхүүгийн байдлын тайлан (СБТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) болон мөнгөн гүйлгээний тайлан (МГТ)-ийн мэдээ, үзүүлэлтийн үнэн зөв, найдвартай эсэхийг баталгаажуулахад ашиглагддаг аргуудын хэрэглээнээс танилцуулах болно.

Та шинээр олж авсан мэдлэгээ практик жишээнүүд дээр ажиллах замаар бататгах боломжтой.

Цахим курс хичээл нь 10 дэд хичээлээс бүрдэнэ. Хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авна.

ЖДБ-ийн шинжилгээ: Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоо ба нэгтгэсэн санхүүгийн тайлан
Хэнд зориулсан бэ

Хичээлийг санхүүгийн байгууллагуудын ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүд болон бусад зээлийн ажилтнуудад зориулан бэлтгэсэн. Мөн түүнчлэн ЖДБ-ийн зээлийн шийдвэр гаргах чиг үүрэг бүхий ажилтнууд сонгон суралцах боломжтой.

Урьдчилан шаардах мэдлэг

Та ЖДБ-ийн үйл ажиллагааны үр дүнг илтгэн харуулдаг санхүүгийн голлох тайлангууд (СБТ, ОДТ болон МГТ)-ын бүтцийг ойлгодог, бэлтгэхэд шаардлагатай үндсэн мэдлэгийг эзэмшсэн, зээлийн судалгаа, шинжилгээ болон нэгтгэсэн шинжилгээний чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулсан байх нь хичээл судлалаас бий болох үр дүнг нэмэгдүүлнэ.

Сургалтаас гарах үр дүн

Энэ курс хичээлийг судалснаар, та:

  • Бизнес эрхлэгчдийн холбоотой компаниуд үүсгэн бий болгодог шалтгаануудыг ойлгоно;

  • Холбоотой компаниудыг илтгэх нийтлэг дохио, шинж тэмдгүүдтэй танилцана;

  • Нэгтгэсэн шинжилгээ хийхэд тулгардаг хүндрэлүүд, шийдвэрлэх аргачлалуудтай танилцана;

  • НӨАТ (нэмэгдсэн өртгийн албан татвар) гэж юу болох ба энэ нь компаниудын данс бүртгэлд хэрхэн тусгагддаг талаар ойлголт авна;

  • НӨАТ багтсан эсвэл багтаагүй дүнгээр бүртгэгдсэн байж болох санхүүгийн зүйлсийг нэгтгэх практик аргуудаас суралцана;

  • Харьцуулсан шинжилгээ, санхүүгийн тайлангуудын харилцан холбоонд суурилсан тулган баталгаажуулалтын аргуудын хэрэглээтэй танилцана;

  • Харьцуулсан шинжилгээний нэг төрөл шууд бус аргаар мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэн шинжлэх аргатай танилцана.

Хөтөлбөр
  • Хичээлийн танилцуулга
    • Хичээл 1. Хичээлийн танилцуулга

    • Цахим хичээлийн товчилсон нэр томьёо

  • ЖДБ-ийн шинжилгээ: Санхүүгийн тайлан нэгтгэх. Тооцооллын хүндрэл. НӨАТ
    • Хичээл 2. Холбоотой компаниуд

    • Хичээл 3. Нэгтгэсэн шинжилгээ

    • Хичээл 4. Санхүүгийн тайлан нэгтгэх явцад учирдаг хүндрэл, нийтлэг алдаа

    • Хичээл 5. НӨАТ

    • Хичээл 6. НӨАТ-ын нөлөөг харгалзан санхүүгийн үзүүлэлтийг нэгтгэх нь

    • Өөрийгөө сорих тест: Санхүүгийн тайлан, мэдээ нэгтгэх, нийтлэг алдаа, НӨАТ

  • Санхүүгийн гурван тайлангийн хоорондох уялдаанд тулгуурласан томьёонууд. Шууд бус мөнгөн гүйлгээний арга
    • Хичээл 7. Санхүүгийн тайлангуудын уялдаа, холбоо: Анхан шатны шинжилгээ

    • Хичээл 8. Санхүүгийн тайлангуудын харилцан уяалдаанд суурилсан томьёонууд

    • Хичээл 9. Санхүүгийн мэдээ, үзүүлэлтүүд нийцэхгүй байх шалтгаанууд

    • Хичээл 10. Шууд бус мөнгөн гүйлгээний арга

    • Өөрийгөө сорих тест: Санхүүгийн тайлангуудын харилцан уяалдаанд суурилсан томьёонууд. Шууд бус мөнгөн гүйлгээ.

  • Эцсийн шалгалт