Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Жижиг дунд бизнесийн банк

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн шинжилгээ: танилцуулах хичээл

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Заах хэл
Монгол
Хандах эрх
60 хоног
Гэрчилгээ
Олгоно

Барилгын салбар нь эдийн засгийн чухал салбар бөгөөд олон санхүүгийн байгууллагууд энэ салбарт зээл олгох сонирхолтой байдаг. Гэсэн хэдий ч практик дээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийг санхүүжүүлэх нь нэлээд хүндрэлтэй ажил байдаг.

Үүний шалтгаан нь барилгын салбар өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдагтай холбоотой. Үүнд бүтээгдэхүүний өвөрмөц шинж, технологийн мөчлөгийн урт хугацаа, үйл ажиллагааны зохион байгуулалтын онцлог, мөн төслүүдийн өөрийн гэсэн онцгой шинжүүд орно.

Энэ хичээлээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийг санхүүжүүлэхдээ анхаарах шаардлагатай зарим гол асуудлуудыг авч үзнэ.

Хичээлийн төгсгөлд та эцсийн шалгалт өгөх шаардлагатай болно. Шалгалтын үр дүнд үндэслэн платформ нь сургалтыг амжилттай дүүргэснийг баталгаажуулах цахим гэрчилгээ үүсгэнэ.

Нэг хичээлийг судлахад ойролцоогоор 30–35 минут шаардлагатай. Долоо хоногт нэг эсвэл хоёр хичээлээс илүүг судлахгүй байхыг зөвлөж байна.

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн шинжилгээ: танилцуулах хичээл
Хэнд зориулсан бэ

Хичээл нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллагын төрөл бүрийн мэргэжилтэн, дунд шатны удирдах ажилтнуудад зориулагдсан болно.

Сургалтаас гарах үр дүн

Энэхүү хичээлд суралцсанаар, та:

  • барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчидтай ажиллахдаа анхаарах шаардлагатай онцлог шинжүүдийн талаар ойлголттой болох;

  • зээл олгох боломжит бизнесүүдийн онцлог шинж чанаруудтай танилцах;

  • барилгын үйл ажиллагаанд оролцогч талуудын хоорондын харилцан ажиллагааны түгээмэл загваруудыг судлах;

  • сонгодог барилгын үйл явцын үндсэн үе шатуудыг шинжлэн судлах;

  • тодорхой төсөл хэрэгжүүлэхэд харилцагчид ямар баримт бичиг бүрдүүлсэн байх шаардлагатай бөгөөд эдгээр нь шинжилгээ, үнэлгээ хийх явцад хэрхэн ашиглагдах талаар ойлголттой болох;

  • барилгын төслийн үе шат бүрд ажиллах онцлогийг судлах;

  • шинжилгээ хийх алгоритмыг боловсруулах;

  • шинжилгээний арга хэрэгсэл, хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар мэдлэг эзэмших болно.

Хөтөлбөр
  • Барилгын салбарын санхүүжилтийн онцлог

    Энэ хичээлээр та барилгын салбарын үндсэн онцлог шинжүүдийг судалж, санхүүжүүлэхээр төлөвлөж буй төсөлтэй холбоотой эрсдэлүүдийг хэрхэн тодорхойлох талаар заавар, зөвлөмж авах болно.

  • Барилгын үйл ажиллагаанд оролцогч талууд

    Энэ хичээлээр та зээл олгох боломжтой бизнесийн онцлогтой танилцаж, барилгын төслийн оролцогч талуудын хоорондын харилцан ажиллагааны түгээмэл загваруудыг судлах болно.

  • Барилгын үйл ажиллагааны үе шатууд болон холбогдох бичиг баримтууд

    Энэ хичээлийн эхний хэсэгээр та барилга байгууламжийг барих сонгодог үйл явцын үндсэн үе шаттай танилцах болно. Харин хоёрдугаар хэсэгт тодорхой төсөл хэрэгжүүлэхэд харилцагчид бүрдүүлсэн байх шаардлагатай зарим баримт бичгийг судалж, тэдгээрийг шинжилгээ хийхэд хэрхэн ашиглах талаар мэдлэг олж авна.

    Та мөн барилгын төслийн үе шат бүрийн ажлын онцлогийг судалж, хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг үеүдийг тодорхойлж сурахын зэрэгцээ тодорхой баримт бичгүүдээс шинжилгээний зорилгоор ямар мэдээлэл авч болохыг ойлгож сурах болно.

  • Барилгын салбарын шинжилгээний онцлог

    Энэ хичээлээр та барилгын салбарын бизнесийг шинжлэх, үнэлэх алгоритмыг судалж, шинжилгээний арга хэрэгслийг хэрхэн ашиглах талаар зөвлөмж, чиглэл авах болно.

  • Эцсийн шалгалт

    Эцсийн шалгалт нь бүх хичээлийг судалж дууссаны дараа нээгднэ. Хэрэв та шалгалтад тэнцээгүй бол дараагийн оролдлого зөвхөн долоо хоногийн дараа нээгднэ. Нийтдээ гурван удаа шалгалт өгөх боломжтой.