Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт дэлхий даяар өссөөр байгаа ба тэд банк санхүүгийн байгууллагуудын хувьд ач холбогдолтой харилцагчийн сегмент болж байна. Гэсэн хэдий ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд санхүүгийн хүртээмжтэй байдал нь томоохон бэрхшээл хэвээр байсаар байна.
Энэхүү хичээлийн зорилго нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн (шинэ болон одоо байгаа харилцагч) тэдгээрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хүргэх замаар зах зээл дээрх байр суурь болон зээлийн багцаа амжилттай нэмэгдүүлэхэд санхүүгийн байгууллагын ажилтнуудад дэмжлэг болоход оршино.
Хичээл маань гурван сэдвийг хамарна. Үүнд, эхний хэсэгт жендэртэй холбоотой ойлголтууд, тэдгээр нь санхүүгийн байгууллагын хувьд яагаад чухал болох талаар болон жендэрийн тэнцвэрт байдал, тэгш бус байдал дэлхийд болон зарим тодорхой улс орнуудын хувьд ямар байгааг авч үзэх болно. Хоёр дугаар хэсэгт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээлүүдийн талаар ойлголт авах ба санхүүгийн байгууллага хэрхэн жендэрийн мэдрэмжтэй болох тухай судална. Хичээлийн гурав дах хэсэгт санхүүгийн байгууллага бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хэрхэн үр дүнтэй хүрч ажиллах, багцаа нэмэгдүүлэх талаар мэдлэг, ур чадварыг олгоход чиглэсэн.
Сургалтаас гарах үр дүн
Хичээлийг амжилттай дүүргэснээр та жендэрийн мэдрэмжтэй санхүүжилт, нийт зээлийн багц дах бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн багцад хэрхэн шинжилгээ хийх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээлийг даван туулахад дэмжлэг болох санхүүгийн бус үйлчилгээг хөгжүүлэх, харилцагч нартаа үр дүнтэй хүрэх үүднээс бизнес эрхлэгч эмэгтэй харилцагчдын профайлыг хэрхэн үүсгэж, ашиглах болон эмэгтэй харилцагч нартай харилцахдаа юунд анхаарах талаар мэдэж авах болно. Түүнчлэн, харилцагчаа хадгалах, шинэ харилцагч татах, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх арга замуудын талаар мэдээлэл авах болно.
Хөтөлбөр
-
Модуль 1. Жендэр. Санхүүгийн байгууллагуудын хувьд жендэрийн тэгш байдал яагаад чухал вэ
Хичээл 1.1. Жендэр, жендэртэй холбоотой ойлголтууд
Хичээл 1.2. Санхүүгийн байгууллагуудын хувьд яагаад жендэрт анхаарах хэрэгтэй вэ
Хичээл 1.3. Жендэрийн хязгаарлалтууд ба жендэрийн тэгш байдал
Хичээл 1.4. Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал болон жендэрийн мэдрэмжтэй санхүүжилт Монгол Улсад
-
Модуль 2. Санхүүгийн хүртээмжтэй байдал болон жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн байгууллага
Хичээл 2.1. Санхүүгийн хүртээмжтэй байдалд хүрэхэд тулгарч буй саад бэрхшээлүүд
Хичээл 2.2. Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн байгууллага
-
Модуль 3. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хүрч ажиллах нь
Хичээл 3.1. Ахиц дэвшлийг хянаж, үнэлэх нь
Хичээл 3.2. БЭЭ-ийн профайлыг ашиглах нь
Хичээл 3.3. Зах зээлээ тэлэх нь: санхүүжилт болон бусад хүчин зүйлсүүд
- Эцсийн шалгалт