Энэхүү онлайн дадлага хичээл нь “Бичил зээлийн үндсэн ойлголтууд” хичээлийн хүрээнд эзэмшсэн онолын мэдлэгийг бэхжүүлж, Мөнгөн гүйлгээний тайлан болон Орлогын дэлгэрэнгүй тайлангуудыг гаргахад тустай практик мэдлэгийг олгон, эдгээр тайлангуудын ялгаатай байдлыг харуулахад чиглэсэн болно.
Энэхүү дадлага хичээлийн хүрээнд ашигласан бүх жишээ ажлууд нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг нийтлэг жижиг бизнест хамаатай бөгөөд даалгавруудыг олон орны жижиг, дунд бизнест зээл олгосон бодит тохиолдлууд дээр тулгуурлан боловсруулсан болно.
Даалгавруудад ямар нэгэн улсын мөнгөн тэмдэгт ашиглаагүй бөгөөд хийсвэр мөнгөний нэгжид тулгуурласан.
Уг дадлага хичээл нь 6 даалгавар ажил болон бие дааж бөглөх мэдлэг шалгах тестээс бүрдэнэ. Дадлага хичээл нь “Бичил зээлийн үндсэн ойлголтууд” онлайн хичээлийн нэмэлт хичээл учир тусдаа гэрчилгээ олгохгүй.
Онлайн дадлага хичээлийг үзэж дуусгах дундаж хугацаа ойролцоогоор 1.5-2 цаг.
Тооцооллуудыг хийхэд тооны машин хэрэгтэй.
Сургалтаас гарах үр дүн
Дадлага хичээлийн үндсэн зорилго нь олон янзын жишээ дасгал ажилд тулгуурлан Орлогын дэлгэрэнгүй тайлан болон Мөнгөн гүйлгээний тайланг гаргах аргуудын ялгааг ойлгуулах, тайлангуудыг бэлтгэхэд сургах юм.
Хөтөлбөр
- Даалгавар 1. Орлогын дэлгэрэнгүй тайлан болон Мөнгөн гүйлгээний тайланг гаргах: Хатаасан жимсний худалдааны бизнес
- Даалгавар 2. Мөнгөн гүйлгээний тайланг гаргах: Худалдааны төвийн тоглоомын дэлгүүр
- Даалгавар 3. Бизнесийн үйл ажиллагааг ОДТ болон МГТ-нд тусгах: Малгай, гадуур хувцасны худалдаа
- Даалгавар 4. Мөнгөн гүйлгээний төсөөллийг гаргах: Хүүхэд харах үйлчилгээ (цэцэрлэг)
- Даалгавар 5. ОДТ болон МГТ-г харьцуулах: Бөөний худалдаа
- Даалгавар 6. ОДТ болон МГТ-г гаргах: Гоо сайхны салоны үйлчилгээ