Энэхүү онлайн дадлага хичээл нь “Бичил зээлийн үндсэн ойлголтууд” хичээлийн хүрээнд эзэмшсэн онолын мэдлэгийг бэхжүүлж, суралцагчдад баланс тайлан (БТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) болон мөнгөн гүйлгээний тайлан (MГТ)-г бэлтгэхэд чиглэсэн практик мэдлэгийг олгох зорилготой. Мөн түүнчлэн, суралцагчдад үйлдвэрлэлийн салбар дахь бичил, жижиг бизнес (БЖБ)-үүдийн өвөрмөц онцлогийг илүү сайн ойлгоход нь туслах болно.
Энэхүү дадлага хичээлийн хүрээнд ашигласан бүх жишээ ажлууд нь үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нийтлэг жижиг бизнест хамаатай бөгөөд даалгавруудыг олон орны бичил, жижиг бизнест зээл олгосон бодит кэйсүүд дээр тулгуурлан боловсруулсан болно.
Даалгаваруудад ямар нэгэн улсын мөнгөн тэмдэгт ашиглаагүй бөгөөд хийсвэр мөнгөний нэгжид тулгуурласан.
Хичээл нь таван кэйс даалгавар болон бие дааж бөглөх мэдлэг шалгах тестеес бүрдэнэ.
Тооцооллуудыг хийхэд тооны машин хэрэгтэй.
Урьдчилан шаардах мэдлэг
“Бичил зээлийн үндсэн ойлголтууд” цахим хичээлээр эзэмшсэн онолын мэдлэг. Энэхүү дадлага хичээл нь тухайн мэдлэгийг бэхжүүлэхэд чиглэсэн.
Сургалтаас гарах үр дүн
- “Бичил зээлийн үндсэн ойлголтууд” хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ бэхжүүлнэ.
- Баланс тайлан (БТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) болон мөнгөн гүйлгээний тайлан (МГТ) бэлтгэх практик мэдлэг эзэмшинэ.
- Үйлдвэрлэлийн салбар дахь бичил, жижиг бизнес (БЖБ)-ийн өвөрмөц онцлогийг илүү сайн ойлгоно.
Хөтөлбөр
- Кейс 1. ОДТ бэлтгэх: Жижиг нарийн боовны дэлгүүр – питта талх
- Кейс 2. СТ бэлтгэх: Зочны өрөөний тавилгын үйлдвэрлэл
- Кейс 3. БТ ба ОДТ бэлтгэх: Хучилтын хавтан үйлдвэрлэл
- Кейс 4. БТ-ын тооцоолол: Хувцас үйлдвэрлэл
- Кейс 5. ОДТ ба МГТ-уудыг бэлтгэх: Оффисын хавтас үйлдвэрлэл