Банк Санхүүгийн Академи нь Монголын банкны холбоо болон эдийн судалгааны байгууллага болох “Вай Инсайт” ХХК-тай хамтран “Банкны харилцагчдын сэтгэл ханамж”-ийн судалгааг түүвэр судалгааны аргачлал ашиглан хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгаа нь арилжааны банкуудын иргэдэд санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд харилцагчийн хүлээлтэд хэр нийцэж байгааг тодорхойлж өгдгөөрөө өндөр ач холбогдолтой судалгаа юм. Өөрөөр хэлбэл харилцагчийн сэтгэл ханамжид нөлөөлж буй хүчин зүйлсийг олж харснаараа цаашид хөгжүүлэх шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг илрүүлж санхүүгийн хүртээмж, түүний гүнзгийрлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.