Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Өгөгдөл олборлолт – Их өгөгдөл судлахад зориулсан бизнесийн аргачлал” цахим сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 19, 23 болон 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Люксембургийн “House of Training” сургалтын байгууллагын сургагч багш, доктор (Ph.D), өгөгдөл болон үүлэн тооцооллын ухааны эксперт Пейман А.Сарвари /Peiman A. Sarvari/ удирдан явууллаа.
Тэрбээр уг сургалтаар дамжуулан оролцогчдод өгөгдөл олборлох ойлголт, өгөгдөл олборлолтын үе шатууд, төрлүүд, эх сурвалж, өгөгдлийг шинжлэх аргууд, өгөгдлийн шинжилгээний хэл, программ, флатформуудын талаар нарийн ойлголт өгсөний зэрэгцээ өгөгдөл олборлох төслүүдийг мэргэжлийн болон хувийн орчинд хэрхэн хэрэгжүүлэх талаар бодит жишээн дээр тайлбарлалаа.
Тус сургалтад дата аналист, дата хөгжүүлэгч, бизнесийн шинэчлэл, өгөгдөл шинжилгээний мэргэжилтэн болон дата хөгжүүлэлттэй холбоотой ажилладаг мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Сургалтад хамрагдсан оролцогч нартаа болон сургагч багш Пейман А.Сарварид талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!