Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтэн бэлтгэх сургалтын батламж гардуулах ёслол боллоо

Монголбанк, Монголын Банкны Холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сан, Банк Санхүүгийн Академи хамтран “Банк санхүүгийн мэргэжлийн сургалт, стандартын үйл ажиллагаа явуулах Сургалтын шинэ институт байгуулах төсөл”-ийн хүрээнд “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний сургалт”-ын батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ оны 12-р сарын 05-нд боллоо.

Энэхүү сургалтын хөтөлбөрийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 оноос “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт” нэртэйгээр шинэчлэн төгөлдөржүүлж, Банк Санхүүгийн Академитай хамтран жилд хэд, хэдэн элсэлтийг амжилттай явуулаад байна.

Энэ удаад 3 арилжааны банкны 5 элсэлтийн 84 төгсөгч Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламжаа зэрэг гардан авлаа.

Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Х.Кулитц, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Мөн Хаан банк, Төрийн банк, М банкны Хүний нөөцийн газрын удирдлагууд төгсөгчдөдөө баяр хүргэж, хүндэт зочдын хамтаар батламж гардуулав.Төгсөгчдийг төлөөлөн Хаан банкны шилдэг төгсөгч Б.Номин-Эрдэнэ, Төрийн банкны шилдэг төгсөгч Э.Ариунжаргал, М банкны шилдэг төгсөгч Э.Тэмүүжин нар сэтгэгдлээ хэлэв.

Банкны ажилтнууд олон улсын түвшний онол, практик хосолсон тус сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, хялбараар хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм. Түүнчлэн 11 модультай явагддаг уг сургалт нь банк, санхүүгийн салбарын ажилтанд тохирсон суурь мэдлэг чадвар, карьер хөгжлийнх нь хамгийн чухал тулгуур нь болсоор байна.

Шинэ банкирын онол практик хосолсон сургалтын 2023 оны төгсөгчиддөө баяр хүргэж, ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье!

Санал болгох:

Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024