Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын “IFRS-9” сургалтыг зохион байгууллаа

Банк Санхүүгийн Академиас Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын “IFRS-9” сургалтыг 2023.03.13 – 03.17-ны өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагын эксперт, көүч Роберт Холл энэхүү сургалтыг удирдан явууллаа. Энэхүү сургалтанд Банк Санхүүгийн Академийн үндсэн гишүүн арилжааны банкуудын Санхүү, нягтлан бодох бүртгэл болон дотоод аудит, хяналт шалгалт, эрсдэл, зээл хариуцсан газар, нэгжүүдийн шилдэг менежерүүд хамрагдлаа.

Сургагч багш Роберт Холл нь банкны хараат бус зөвлөх, аудитор, банкир, зөвлөхөөр 24 жил ажилласан туршлагатай. Тэрээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудад Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлсний зэрэгцээ гадаад улс орнуудын Төв банк болон системийн арилжааны банкуудад НББОУС39, СТОУС9 зэрэг хөтөлбөрүүдийн нэмэлт өөрчлөлтийг анхлан боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд СТОУС13, СТОУС15 зэрэг хөтөлбөрүүдийг дараагийн шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Мөн Роберт Холл нь дээрх бодлогын ажлаас гадна нягтлан бодох бүртгэлийн тогтсон аргачлал, програм хангамжийн дизайны чиглэлээр ажилладаг туршлагатай зөвлөх юм.

“IFRS-9” сургалтын хөтөлбөрийн онцлог нь IFRS9-д шинээр нэвтрүүлсэн нэмэлт өөрчлөлт, шаардлагуудыг тайлбарлаж, практик дасгалууд ажиллахын зэрэгцээ СТОУС /Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт/-ын нарийвчилсан, ахисан түвшний мэдлэг, хэрэглээг оролцогч нартаа олгодог давуу талтай.

Сургалтын хөтөлбөрийн агуулгыг товч танилцуулбал,

  • IFRS-ийн тухай /IFRS танилцуулга, Үндсэн болон хүүгийн төлбөр (IFRS 9), Хеджинг (IFRS 9), IFRS Санхүүгийн тайлангууд (IAS1, IFRS7) /;
  • Хоорондын хамаарал, дэвшилтэт технологи /Зээлийн бүтээгдэхүүнүүд (IFRS 9), Элэгдэл (үнэ цэний бууралт) (IFRS 9), Базел II,III/;
  • Бүртгэл, тайлагнал /Тодруулга- IFRS 9/IFRS 7, Зах зээлийн үнэ (IFRS13/IFRS7), Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (IFRS 5)/ гэсэн сэдвүүдээр хичээлийг зааж, сургалтанд оролцогчдын мэдлэг, ур чадварыг баяжуулах юм.

Та бүхэн “IFRS-9” сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг https://bfa.mn/courses/ifrs-9/ – с авна уу.

Сургалтын үеийн зургуудаас:

Санал болгох: