Хаан банкны ажилтнуудаас бүрдсэн “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт” эхэллээ

Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг Монголбанкнаас баталсан билээ.

Тэгвэл энэхүү жишиг шаардлагыг хангуулах ажлын хүрээнд Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, Банк Санхүүгийн Академи хамтран “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт”-ыг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Өнөөдөр тус сургалтын Хаан Банкны 2 дахь элсэлтийн эхний модуль хичээл болох “Эдийн засгийн нөхцөл байдал” сургалт Монголбанкны төв байранд эхэллээ.

Тус сургалтын нээлтийг эхлүүлж, Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн Төслийн төлөөлөгч П.Оюунчимэг, Хаан Банкны Хүний нөөц хариуцсан Дэд захирал Ш.Ганбямба, Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү нар нийт суралцагч банкирууддаа амжилт хүслээ.

“Шинэ банкирын онол практик хосолсон сургалт” нь нийт 11 модультай,  6 сарын турш үргэлжлэн явагддаг бөгөөд олон улсын стандартад нийцсэн, суралцагчдын софт скиллийн ур чадварыг хөгжүүлдэг онцгой сургалт юм.

Банкны ажилтнууд тус сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээгээ иргэдэд илүү ойлгомжтой, хялбараар хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү сургалт нь банкны ажилтанд тохирсон суурь мэдлэг, ур чадварыг өгөхийн зэрэгцээ карьер хөгжлийнх нь хамгийн чухал тулгуур нь болж өгдөг билээ.

Сургалтад хамрагдаж буй банкирууддаа өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024