RE/EE төслийн зээл олголт болон ESG банкны тайлагналын сэдвээр сургалт болно

ESG – Environmental, Social and Governance.

ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалтай холбоотой боломж, эрсдэлүүд нь банк, санхүүгийн байгууллагуудад улам бүр хамааралтай болж байна.

Дэлхийн уур амьсгалыг сэргээх олон улсын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, мөн банкирууд нь RE, EE санхүүжилтийн асуудлыг сайтар ойлгох, ESG зохицуулалтын шинэ шаардлагуудыг идэвхтэй хэрэгжүүлж, дагаж мөрдөх шаардлагатай байна.

Бид дээрх зохицуулалтын талаар банкирууддаа шинэ мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьж, RE/EE болон ESG-ийн талаар нэлээн онцлогтой, үр өгөөжтэй сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Renewable energy and energy efficiency (RE EE) lending for banks and new ESG bank reporting requirements” цахим сургалтыг зарлаж байна.

Салбарын туршлагатай мэргэжилтэн удирдан явуулах уг сургалт нь энэ оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд цахимаар 10 тал өдөр зохион байгуулагдана.

Уг сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулбал;

Сургалтын зорилго:

Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй төслүүдэд банкны зээл олгох, төслүүдийг санхүүжүүлэх арга техник, мөн байгаль орчин, нийгэм, засаглал /ESG/-ын зарчмын хүрээнд банкны тайлагналын шаардлагыг хэрхэн хангах, ESG зөвлөмж болон шинэ зохицуулалтууд, RE/EE төслийн эрсдэлийг тодорхойлох, бууруулах талаар болон бусад холбогдох сэдвээр суурь мэдлэг, ойлголтыг өгнө. 

Сургалтад оролцогчид:

  • Дунд болон ахлах түвшний банкны мэргэжилтнүүд;
  • Эко банк, тогтвортой хөгжил болон байгаль орчин, эрчим хүч, ногоон санхүүжилтийн чиглэлийг хариуцан ажилладаг банкирууд;
  • Төслийн эрсдэлийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хамрагдах боломжтой.

Сургагч багш:

Грэм Чешир нь бие даасан санхүүгийн зөвлөх, корпорацын болон төслийн санхүүгийн чиглэлээр сургагч багш юм. Тэрээр Люксембургийн ATTF /Financial Technology Transfer Agency/ –  House of Training байгууллагын албан ёсны ахлах шинжээч, FSFM – Ногоон уур амьсгалтай хотын санхүүжилтийн төслийн санхүүгийн ахлах зөвлөхөөр ажилладаг.

Грэм Чешир нь бондын хөрөнгийн зах зээлийн хөгжил, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн санхүүжилтийн чиглэлээр сургалт явуулдаг. Тэрээр Люксембургийн Их Сургуульд Корпорацын санхүүгийн чиглэлээр багш, Airbus – Европын үндэстэн дамнасан сансар судлалын корпорацид менежментийн сургагч багшаар ажиллаж байжээ.

Сургалтын хэлбэр:

  • Цахимаар, WEBEX онлайн платформ дээр явагдана.
  • Англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Сургалтын арга зүй:

  • Лекц болон практик жишээ, кейс судалгаа, асуулт, хариултын хэсэгтэй.
  • Оролцогч бүрт 30 минутын ганцаарчилсан дасгалжуулалт (эсвэл зохион байгуулалтаар бүлгийн дасгалжуулалт) орно.

Төлбөр ба бүртгэл:

  • Нэг хүний 1,500,000 төгрөг. БСА-ийн гишүүн байгууллагуудад 200,000 төгрөгийн хөнгөлөлттэй.
  • Сургалтад хамрагдах хүсэлтэй оролцогчид 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө бүртгүүлнэ.
  • Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Сургалтын агууллагатай ЭНД дарж танилцана уу.

Та бүхнийг уг сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны