Банкны салбарынхан бүх нийтээр мод тарихыг уриалж байна

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жил, Ойн салбарын 100 жилийг тохиолдуулан Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, арилжааны 12 банк, Монголын банкны холбоо, түүний харъяа байгууллагууд болох Тэрбум мод сан, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Монголын ногоон санхүүгийн корпораци, Банк санхүүгийн академи болон Монголын Ипотекийн Корпораци ОССК, Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг байгууллагуудын төлөөлөл Гачууртад байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн (International Garden of Mongolia)-нд нарс, шинэс, гацуур зэрэг төрлийн 1,000 гаруй ширхэг модны тарьц суулгалаа.

Банк Санхүүгийн Академи нь байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн хөтөлбөр болон банк санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг дэмждэг бөгөөд мод тарих өдөрлөгт тус байгууллын хамт олны төлөөлөл амжилттай оролцлоо.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Тиймээс тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа урагшилж, хавар, намрын мод тарих өдрүүдэд бүх нийтээрээ мод тарихыг Та бүхэнд уриалж байна.

Санал болгох: