Тайланд улсад хувь хүнийг хөгжүүлэх сургалт, аялал болж байна

Банк Санхүүгийн Академи нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Бидний шинэ оны эхний сургалт, аялал Тайланд улсад амжилттай үргэлжилсээр байна.

2024 оны 1 дүгээр сард зохион байгуулагдаж буй энэхүү хөтөлбөр нь хувь хүнийг хөгжүүлэх хоёр удаагийн сургалтыг хамарч байгаа бөгөөд эхний сургалт болох “Манлайллын болон харилцааны ур чадварыг сайжруулахад Emotional Intelligence-г ашиглах нь” сэдвээр 2024.01.18 – 01.25 – ны өдрүүдэд амжилтай болж өнгөрлөө.  Тус сургалтыг Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох удирдан явуулсан.

Харин дараагийн сургалт аялал нь “Process Communication Model-ийг ашиглан багийн, хамт олны хамтын ажиллагаа болон харилцааг сайжруулан, зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” сэдвээр 2024.01.25 – 02.01-ний өдрийн хооронд зохион байгуулагдана. Уг сургалтыг “QS Plus Consultancy” байгууллагын Ерөнхий зөвлөгч, хувь хүний хөгжлийн олон улсын сургагч багш Томас Лай удирдан явуулна.

Сургалтад хамрагдаж буй оролцогчиддоо талархал илэрхийлж, амжилт хүсэхийн ялдамд сонирхолтой, хөгжилтэй, үр өгөөжтэй, үнэ цэнтэй мэдлэг өгсөн, дурсамж дүүрэн сургалт, аялал болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон