Байгууллагын удирдлагууд болон ажилтнуудын хооронд, хэлтэс нэгж хоорондын харилцаанд үүсч буй саад тотгор, асуудлуудыг зохицуулахын тулд хүмүүс илүү сайн, нээлттэй харилцаатай байх шаардлагатай.
Ажилтан хоорондын харилцааг хөгжүүлэхийн тулд Transactional Analysis-ийг ашиглах нь байгууллагын ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Өөрөөр хэлбэл, Аливаа байгууллагад харилцааны чадвар сайтай, Transactional Analysis-ийн талаар ойлголттой, сайн бэлтгэгдсэн баг хамт олон ашиг тусаа өгч байдаг.
Transactional Analysis нь хүн хоорондын харилцаанд дүн шинжилгээ хийдэг хэрэгсэл юм. Хүмүүс гурван төрлийн “Эго” төлөвийн аль нэгийг нь ашиглан харилцаанд орж байдаг. Өөр өөр эго төлөв байдал нь тухайн хүний харилцааны хэв маягт нөлөөлж, үүнээс хамааран харилцааны үр дүнд өөрчлөлт гардаг.
Хэрэв та аливаа харилцаанд орохдоо харилцаж буй хүндээ анхаарал хандуулан тухайн хүний давамгайлсан эго төлөв байдлыг тодорхойлж, мөн өөрийн эго төлөв байдлыг хянаж, харилцаагаа илүү үр дүнтэй байлгахын тулд өөрийн харилцааны хэв маягаа өөрчилж тохируулах боломжтой юм.
Жишээ нь, Багийн нэг гишүүн сөрөг үзэл бодолтой, хамт олондоо байнга шүүмжлэлтэй ханддаг тул багийн уур амьсгал маш онцгүй байна. Багийн гишүүн бүр энэ нөхцөл байдалд тухайн хүний эго төлөвөөс хамааран өөр, өөр хариу үйлдэл үзүүлж байдаг. Зарим нь бухимдлаа дотроо хадгалж хураах бол зарим нь түүнтэй маргаан үүсгэдэг гэх мэт. Энэ нь ажлын үр ашиг буурахад хүргэдэг ба багийн бүх гишүүдэд эрүүл бус орчин бий болгодог.
Энэ тохиолдолд та Transactional Analysis-г ойлгож, хэрхэн ашиглаж болох талаар мэдсэн бол дараах үр дүнг авах болно.
- Танай байгууллагын ажилтнуудын хоорондын харилцаа хэрхэн өрнөж байгааг ойлгож, түүнийг хэрхэн сайжруулах арга барилаа мэддэг болсон байна.
- Үүсээд байгаа харилцааны асуудлын цаад шалтгаан юу байгааг олж мэдээд, харилцааны өөр арга барилыг хэрэгжүүлэх чадвартай болсон байна.
- Бусдын хэрэгцээ, хүсэлд тулгуурлан шийдвэр гаргаж, илүү сайн, хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байна.
Та дээрх асуудалд шийдэл хайж байвал “Building the transactional leader” /Transactional Analysis/ гадаад сургалтанд бүртгүүлэхийг зөвлөж байна.
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг FB мессенжэр болон 7575-4848, 9975-6414 дугаараас авна уу.