House Of Training/ ATTF-ийн захирал, ноён Бэн Лион манай улсад айлчлан ирж, уулзалт хийлээ

Люксембургийн Их Вант Улс нь банк санхүүгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд манай улсын банк, санхүүгийн салбарт техникийн болон сургалтын үйл ажиллагааг эртнээс үзүүлсээр ирсэн түүхтэй.

Тус улсын засгийн газрын дэргэдэх сургалтын нэгж байсан ATTF (Financial Technology Transfer Agency) болон “House of Training” байгууллагатай Банк Санхүүгийн Академи нь нягт уялдаа холбоотой хамтран ажилладаг билээ.

Бид тус байгууллагатай хамтран Монголын банкны салбарын мэргэжилтнүүдийг Люксембург улсад мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжин ажиллаж, хөтөлбөрт хамруулахын зэрэгцээ өндөр мэдлэг чадвартай гадаад сургагч багш нарыг урилгаар эх орондоо авчирч, олон улсын шилдэг туршлага, мэдлэгийг түгээн ажиллаж байна.

Энэ оны 6 дугаар сарын 10-ны өдөр House of Training/ ATTF-ийн захирал, ноён Бэн Лион манай улсад айлчлан ирж, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг болон сургалтын албаны хамт олонтой уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг дүгнэх, банкуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдээс банкны сургалтын талаар үнэлгээ авах, илүү ямар чиглэлийн сургалтууд хүсэж байгаа талаар сургалтын хэрэгцээг тодорхойлох, “House of Training” байгууллагын хувьд цаашид өөр бусад чиглэлээр хэрхэн, яаж хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн ноён Бэн Лион “House of Training” байгууллагын тухай товч танилцуулга хийж, онцлох ажлууд болон ATTF-ийн сургалтын хөтөлбөрүүдээс танилцуулсан юм.

Тэрбээр айлчлалын үеэр арилжааны банкууд, зохицуулагч байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөгчидтэй албан ёсны уулзалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд тус айлчлалд өндөр ач холбогдол үзүүлэн халуун дотноор хүлээн авсан түнш байгууллага болох Банк Санхүүгийн Академийн хамт олонд талархал илэрхийллээ.

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” байгууллагатай хамтран ажиллаж, цаашид банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон шинэлэг сургалтын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”