“Харилцагчийн эрхийг хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг болно

Монголын Банкны Холбоо болон түүний дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлөөс “Харилцагчийн эрхийг хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт буюу 2024.10.29-ний өглөө 09:30 цагт ХААН Банк театрт зохион байгуулах гэж байна. 

Энэ үеэр Монголын Банкны Холбооноос баталсан “Банкны үйлчилгээний кодекс”-ийн цахим сургалтыг Банк Санхүүгийн Академийн зүгээс банкуудад танилцуулж, банкны үйлчилгээ, харилцагчийн эрх ашгийг хамгаалах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Уг арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

“Харилцагчийн эрхийг хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэгийн хөтөлбөр

Хэзээ: 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Хаана: ХААН Банк театр

Цаг:Агуулга:  
09:30-10:00  Бүртгэл, Өглөөний цай
10:00-10:05  Нээлт: Хөтлөгч
10:05-10:10  Нээлтийн үг: Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч Г.Ганболд  
10:10-10:15  “Банкны үйлчилгээний кодекс сургалт”- ын танилцуулга видео үзүүлэх
10:15-10:30  “Банкны үйлчилгээний кодекс” танилцуулах Монголын банкны холбооны Зөвлөх З.Шагдарсүрэн  
10:30-10:45  Завсарлага
10:45-11:25  Үндсэн хэлэлцүүлэг: “Харилцагчийн эрхийг хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь”
11:25-11:45  Kahoot асуулт, хариултын тэмцээн
11:45-12:00  Маргаантай гүйлгээний зааварчилгаа танилцуулах
12:00-12:10Хаалтын үг: Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар  
12:10-12:20Групп фото зураг авахуулах  

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”