
“Банкны салбарын дотоод аудиторуудын анхдугаар зөвлөгөөн”-ийг Монголын банкны холбооны дэргэдэх Дотоод аудитын мэргэжлийн зөвлөлөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хаан банк Театрт амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Банк Санхүүгийн Академийн Судалгааны албаны ахлах эдийн засагч Ч.Сосорбарам оролцож, Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадварын судалгааг танилцууллаа.

“Байгууллагыг чадваржуулах, “Итгэлцлийг бэхжүүлэх, Гүйцэтгэлийг сайжруулах” сэдвийн дор зохиогдсон уг зөвлөгөөнд Дотоод аудитын мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох арилжааны банкуудын дотоод аудитын газар, хэлтсийн захирлууд, аудиторуудаас гадна Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо, Банк санхүүгийн академи, Монгол улсын хөгжлийн банкны Дотоод аудитын газар, хэлтсийн удирдлагууд болон аудиторууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, туршлагаа солилцлоо.
Банкны салбарын аудиторууд нь өөрсдийн мэдлэг чадвараа тогтмол хөгжүүлж, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, эрсдэл болон технологид суурилсан хандлагаа улам төгөлдөржүүлэх шаардлагатай болох нь зөвлөгөөнд тавьсан илтгэлүүдийн агуулга болон хэлэлцүүлгүүдийн ач холбогдлоос харагдаж байлаа.


