“ESG and Sustainability Reporting” сургалтыг Герман эксперт удирдана

Санхүүгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Банк санхүүгийн академи нь Sparkassenstiftung-тай хамтран, Герман эксперт Лиса Халмын удирдлагаар “Байгаль орчин, нийгэм, засаглалын тогтолцоо ба тогтвортой хөгжлийн тайлагнал” сэдэвт сургалтыг 2025 оны 6 дугаар сард зохион байгуулах гэж байна.

Сургалт нь 2025 оны 6 – р сарын 25 – 26-ны өдрүүдэд нийт хоёр тал өдөр Банк Санхүүгийн Академийн сургалтын танхимд явагдана.

Сургалтын ач холбогдол:

Сургалтад хамрагдсанаар оролцогчид Байгаль орчин, Нийгэм, Засаглал (ESG)-ын талаарх суурь ойлголт, олон улсын жишиг, тэр дундаа Европ дахь тогтвортой байдлын тайлагналын туршлага болон санхүүгийн салбар дахь хэрэглээний талаарх мэдлэг олж авна. Мөн байгууллагынхаа ESG тайлагналыг хэрэгжүүлэх анхны алхмуудыг тодорхойлох ур чадвар эзэмших болно.

Зорилтот бүлэг:

Сургалт нь тогтвортой байдал, тогтвортой санхүү, тайлагнал, стратеги, төслийн менежментийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд болон дунд шатны менежерүүдэд хамрагдах боломжтой.

Сургагч багш:

Германы Шпаркассе Банкны Монгол дахь сангийн урилгаар олон улсын санхүүгийн эксперт, сургагч багш Лиса Халм удирдан явуулна. Лиса Халм нь тогтвортой хөгжил, ESG, стратеги төлөвлөлт, төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн эксперт юм.

Сургалтын үндсэн агуулга:

  • ESG ба байгууллагын тогтвортой засаглал
  • Европ дахь ESG/Тогтвортой байдлын тайлагнал
  • Тогтвортой байдлын тайлангийн бүтэц
  • ESG практик дээр: Хэрэгжүүлэх алхмууд
  • Хэлэлцүүлэг: Монголын компаниудын тулгамдсан асуудал
  • Багийн ажил.

Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Огноо:
    • 2025.06.25 (09:00–13:00)
    • 2025.06.26 (14:00–17:30)
  • Байршил: Банк Санхүүгийн Академийн сургалтын танхимд /Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1‑р хороо, Чингисийн өргөн чөлөө‑17, Vista Office, 2 давхарт/
  • Хэл: Герман хэл дээр, Монгол хэлний дагалдах орчуулгатай
  • Төлбөр: 350,000₮

Та бүхэн энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Бүртгэл нээлттэй бөгөөд оролцогчдын тоо хязгаартай тул та яараарай.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Л.Энхжавхлан: Олон хүнд хүргэх мэдээллийг цэгцтэй, зөв дараалалтай, агуулгатай, техникийн дагуу дамжуулах нь маш чухал

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багш”-ийн сургалтыг энэ оны 5 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү сургалтын төгсөгч, Мобиком Корпораци ХХК-ийн Хүний нөөцийн