
Банк санхүүгийн академи нь Хүний нөөцийн ажилтны өдрийг угтан “Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн”-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү арга хэмжээ нь найм дахьжилдээ буюу 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ХААН банк театрт зохион байгуулагдана.
Зөвлөгөөний гол зорилго нь банкны салбарт ажиллаж буй хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд түлхэц болох, шинэ арга хэрэгсэл, технологийг танилцуулах, танин мэдэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Мөн оролцогчид сайн туршлагаа солилцох, networking үүсгэх боломжийг олгодог.
Энэ жилийн “Хүний нөөцийн зөвлөгөөн” нь “HR challenges and Solutions” буюу “Хүний нөөцийн сорилтууд” сэдвээр болох бөгөөд банкны салбарт тулгарч буй хүний нөөцийн хамгийн тулгамдсан асуудлуудыг хамарч, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилготой.
Өнгөрсөн жилийн хувьд бид банкны салбарын трэнд өөрчлөлтүүд, банкны салбар дахь жэндэрийн төлөв байдал, банкны хүний нөөцийг хэрхэн чадавхижуулах зэрэг асуудлаар санал солилцож, цаашдын хэтийн төлвөө хэлэлцэж байсан.
Харин энэ жилийн зөвлөгөөний онцлог нь “World Café” аргачлалыг ашиглан оролцогчдын идэвхтэй оролцоо, бүтээлч санаачлагаар дамжуулан тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван туулах арга замыг тодорхойлох юм. Мөн зөвлөгөөний үеэр салбартаа мэргэшсэн ОУ-н болон дотоодын шилдэг экспертүүдэд арга туршлагаасаа хуваалцах болно.
Монгол Улсын банкны салбарт сор болсон, шилдэг 16,000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү ажилтнуудыг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх, карьер хөгжлийг ахиулах, байгууллагад зөв соёлыг түгээхэд банкны салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд онцгой анхааран ажиллаж байна.
Та бүхэн тус зөвлөгөөний талаар дэлгэрэнгүй хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.


