Б.Ариунболд: Дан ганц санхүүгийн тоон үзүүлэлтээр харьцаа тооцож, түүнд тулгуурлан тухайн байгууллагад дүгнэлт гаргах нь учир дутагдалтай

Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар” олон улсын цахим сургалтыг энэ оны 6 дугаар сард зохион байгуулсан билээ.

Уг сургалтын төгсөгч, манай шилдэг банкируудын нэг, Капитрон Банкны Санхүүгийн удирдлагын газрын Тайлан төлөвлөлтийн хэлтсийн санхүүгийн шинжээч, банкир Б.Ариунболд сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Ариунболд: “Санхүүгийн дүн шинжилгээ хийх, тайлангийн тоон үзүүлэлтүүд дээр ажиллаж, түүнийг уншиж, тухайн байгууллагын ашигт ажиллагаа болон нөхцөл байдлыг үнэлэх нь санхүүгийн шинжээч хүнд зайлшгүй шаардлагатай ур чадвар байдаг.

Санхүүгийн дүн шинжилгээ хийх сургалтын ачаар би санхүүгийн шинжилгээний олон талын ур чадваруудад суралцлаа. Дан ганц санхүүгийн тоон үзүүлэлтээр бид харьцаа тооцож, түүнд тулгуурлан тухайн байгууллагад дүгнэлт гаргах нь учир дутагдалтай.

Тус бизнес тоон үзүүлэлтээр өндөр ашигтай ажиллаж байгаа мэт боловч дотоод гадаад хүчин зүйлс болоод бизнесийн онцлогоосоо шалтгаалаад ойрын хугацаанд уналтад орох ч боломжтой байдаг юм байна. Үүнийг мэдэрч, шинжилгээ хийх явцдаа олж тогтоох, таамаглах аргуудыг маш ойлгомжтой, олон талаас нь тайлбарлуулж суралцсандаа маш их баяртай байна.

Зөвхөн онолоос гадна маш их практик жишээнүүд дээр ажилласан нь бидний амьдралд илүү ойр, ойлгоход хялбар болгож байсныг дурдах хэрэгтэй.

Энэхүү сургалтад суралцаж, өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Капитрон Банкандаа болон сургалтыг зохион байгуулсан Банк Санхүүгийн Академийн хамт олондоо гүн талархал илэрхийлж, Та бүхэнд ажлын амжилт хүсье!” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Санал болгох: