Азамат Балтабаев: Казакстаны Алматад Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг БСА-тай хамтран зохион байгуулна

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSPB) нь Банк Санхүүгийн Академитай хамтран  санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. RSBP нь EBRD-ны санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөр бөгөөд Европын Холбооноос санхүүждэг.

Сургалтын нээлтийг RSBP-ийн Монгол, Төв Азийн бүсийн хөтөлбөрийн менежер, ноён Азамат Балтабаев нээж, санхүүгийн салбарын хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн талаар үг хэллээ.

Сургалтыг тохиолдуулан ноён Азамат Балтабаев Монголын бичил, жижиг, дунд бизнесийн санхүүгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр цаашид хамтран ажиллах төлөвлөгөө, санал бодлоо солилцох зорилгоор Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг болон тус академийн сургалтын албаны хамт олонтой уулзалт хийлээ.

Азамат Балтабаев: “Өнгөрсөн жил бид танхимын сургалтуудыг амжилттай эхлүүлж, Төв Ази, ялангуяа Казахстанаас олон улсын мэргэжилтэн сургагч багш нараа авчирсан билээ. Эдгээр сургалтуудаас бид сургагч багш нарынхаа мэдлэгийг дамжуулаад зогсохгүй бүс нутгийн хэмжээнд туршлага солилцох ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна гэдгийг ойлгосон. Энэхүү санаачилга нь RSBPийн ЖДБ эрхлэгчдийн санхүүгийн талаарх мэдлэг солилцох, түгээх платформыг ихээхэн нөхөж байна.

Юуны өмнө ЖДҮ эрхлэгчдэд үзүүлэх санхүүгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Монголын санхүүгийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллаж байгаад Банк Санхүүгийн Академийн хамт олонд талархал илэрхийлье.

Бид хүндэт түнш болох Банк Санхүүгийн Академитай хамтран Улаанбаатар хот болон бүс нутгийн 250 гаруй Монголын банкируудад ЖДҮ-ийн санхүүгийн цогц сургалтуудыг зохион байгуулжээ.

Банк Санхүүгийн Академийн хамтын ажиллагаа, онцгой дэмжлэг, сургагч багш нарын онц сайн ажлын ачаар Улаанбаатар, Казакстаны Алматы хотод ийм сургалт зохион байгуулах хүсэлтийг Монголын банк санхүүгийн байгууллагуудаас хүлээн авч байгаадаа таатай байна.

Бид Монголын санхүүгийн байгууллагуудын ЖДҮ-ийн санхүүжилтийн чадавхийг нэмэгдүүлэх, тэдний санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна!” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ноён Азамат Балтабаев болон Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн хамт олондоо талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье!

Санал болгох:

Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024