
Монголын Банкны Холбоо болон түүний дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлөөс “Харилцагчийн эрхийг хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт буюу 2024.10.29-ний өглөө 09:30 цагт ХААН Банк театрт зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр Монголын Банкны Холбооноос баталсан “Банкны үйлчилгээний кодекс”-ийн цахим сургалтыг Банк Санхүүгийн Академийн зүгээс банкуудад танилцуулж, банкны үйлчилгээ, харилцагчийн эрх ашгийг хамгаалах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Уг арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
“Харилцагчийн эрхийг хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэгийн хөтөлбөр
Хэзээ: 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Хаана: ХААН Банк театр
Цаг: | Агуулга: |
09:30-10:00 | Бүртгэл, Өглөөний цай |
10:00-10:05 | Нээлт: Хөтлөгч |
10:05-10:10 | Нээлтийн үг: Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч Г.Ганболд |
10:10-10:15 | “Банкны үйлчилгээний кодекс сургалт”- ын танилцуулга видео үзүүлэх |
10:15-10:30 | “Банкны үйлчилгээний кодекс” танилцуулах Монголын банкны холбооны Зөвлөх З.Шагдарсүрэн |
10:30-10:45 | Завсарлага |
10:45-11:25 | Үндсэн хэлэлцүүлэг: “Харилцагчийн эрхийг хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь” |
11:25-11:45 | Kahoot асуулт, хариултын тэмцээн |
11:45-12:00 | Маргаантай гүйлгээний зааварчилгаа танилцуулах |
12:00-12:10 | Хаалтын үг: Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар |
12:10-12:20 | Групп фото зураг авахуулах |