Банк Санхүүгийн Академи “APABI 2024” олон улсын чуулга уулзалтад оролцлоо

“APABI” Ази, Номхон далайн бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудын холбооны чуулга уулзалт нь 2 жилд нэг удаа болдог уламжлалтай. Энэ удаагийн “APABI” чуулга уулзалт нь Энэтхэг улсын Мумбай хотод 2024 оны 11-р сарын 13-15-ны хооронд боллоо.

Энэтхэгийн Банк Санхүүгийн Хүрээлэн (IIBF)-ээс зохион байгуулсан “APABI” Ази, Номхон далайн банкны институтүүдийн холбооны гишүүдийн уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг оролцлоо.

Энэ жилийн хурал нь “Банкны үйл ажиллагааны парадигмын өөрчлөлт: Уян хатан, хүртээмжтэй, тогтвортой загвар руу шилжих нь” уриан дор болсон ба арга хэмжээний үеэр ирээдүйд банкны мэргэжилтнүүдийг хэрхэн чадваржуулах, банкны дүр төрхийг дахин тодорхойлж дижиталчлах, Уур амьсгалын эрсдэл ба Тогтвортой санхүүжилт, Датад суурилсан банк буюу АI хиймэл оюун ухааныг ашиглах нь сэдвээр туршлагаа хуваалцаж, хэтийн төлөвийг хэлэлцсэн юм.

Дашрамд дурдахад, Банк Санхүүгийн Академи нь “APABI” Ази, Номхон далайн орнуудын банк санхүүгийн институтуудын холбооны гишүүн бөгөөд манай академи нь 2022 онд буюу 20 дах удаагийн “APABI” олон улсын чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхэм үүргийг хүлээж, “Цар тахлын дараах банкны салбар дах өөрчлөлтүүд” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан байдаг.

Санал болгох:

Ч.Минжбадгар: Шинээр орж ирсэн болон хариуцаж байгаа ажилтнууддаа зааж сургах, дадлагажуулах үүргийг тасралтгүй гүйцэтгэж ирсэндээ таатай байдаг

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багш”-ийн сургалтыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтын төгсөгч, манай туршлагатай банкируудын нэг,