Б.Болорцэцэг: Олон хүний ирээдүйд гайхамшигийг бүтээж, ажил амьдралд нь зөв хөрөнгө оруулалт хийж байгаад баярлалаа

Банк Санхүүгийн Академи нь “Харилцагчид үр дүнтэй зөвлөх нь” сургалтыг энэ оны 12 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү сургалтын төгсөгч, манай шилдэг банкируудын нэг, Голомт банкны Саппоро салбарын Үйл ажиллагааны ахлах менежер Б.Болорцэцэг сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.БОЛОРЦЭЦЭГ: “Сайн байна уу? Банк санхүүгийн академийн “Харилцагчид үр дүнтэй зөвлөх нь” сургалтад хамрагдах боломж олдсон Эрхэм оролцогчийн нэг байна.

Энэхүү сургалтаас харилцааны ур чадвар, сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх, бусдыг сонсох, харилцагчийн хэрэгцээ, зан төлвийг тодорхойлж, түүнд хэрхэн нийцүүлэн харилцах талаар олон сонирхолтой зүйлийг сурч мэдэж, цагаа үр дүнтэй өнгөрөөлөө.

Түүнчлэн харилцааны үндэс болон борлуулалтын ур чадвар, түүний үе шатуудын талаар суралцаж, онол, практик хосолсон олон талын мэдлэгийг олж авсандаа баяртай байна. Цаашид харилцааны модулын уг сургалтад олон хүн хамрагдаж, ертөнцийг өөрөөр хараасай гэж хүсэж байна.

Олон хүний ирээдүйд гайхамшигийг бүтээж, ажил амьдралд нь зөв хөрөнгө оруулалт хийж буй Танай академийн хамт олонд баярлалаа. Мөн уг сургалтад хамрагдах боломжийг олгосон Голомт банкандаа талархаснаа илэрхийлье. Та бүгдэд ажлын өндөр амжилт хүсье.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Болорцэцэгтээ амжилт хүсье!

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд