Банк Санхүүгийн Академийн оффист тавтай морил

Их хотын хамгийн хөдөлгөөнтэй, хамгийн завгүй хэсгийн нэг болсон Энхтайвны гүүр, түүний баруун хойд тал, Наран Плаза төвийн хажууханд сүндэрлэн орших “Виста” оффисын 2-р давхарт байрлах Банк Санхүүгийн Академийн оффисыг Та бүхэнд танилцуулж байна.

Ажлын орчны тав тух, хамт олны халуун дотно уур амьсгал, дотоод соёл бол байгууллагын өсөлт хөгжлийн нэг гол тулгуур юм. Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явж, аз жаргалтайгаар ажиллах боломжийг ажилтнууддаа бүрдүүлж өгөхийг Банк Санхүүгийн Академийн зүгээс онцгойлон анхаардаг билээ.

Үүний дагуу тус академи нь 2023 онд ажиллагсадынхаа бүтээмжтэй, тав тухтай байдлыг чухалчлан, оффисынхоо интерьер дизайн, тохижилтыг бүхэлд нь өөрчилсөн. Ингэхдээ дотоод засалдаа шинэ брэндингийн дүр төрхийг шингээж, эмх цэгцтэй, эрч хүчтэй, сонирхолтой, халуун дулаан уур амьсгал бүхий шийдлүүдийг оруулж өгсөн юм.

Түүнчлэн Банк Санхүүгийн Академи нь олон улс дахь хөдөлмөрийн харилцааны шинэ чиг хандлагыг цаг үетэйгээ уялдуулж, ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжин, зайнаас ажиллах боломжтой ажилтнуудыг зарим үед зайнаас ажиллах, зарим үед оффисоос ажиллах зэргээр ажлын зохицуулалтыг гаргаж өгсөн ба ажилтнуудаа уян хатан цагаар ажиллах боломжийг давхар олгосон байдаг.

Мөн тус академийн зүгээс ажилтнуудынхаа сурч хөгжих боломжийг чухалчлан үздэг бөгөөд олон улсын сургалт, аяллын хөтөлбөр, дотоодын мэргэжлийн болон бусад чиглэлийн сургалтуудад хамруулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон