Бизнесийн англи хэл сургалтын шилдэг төгсөгчид сертификатаа авлаа

Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” гадаад хэл сургалтын төвтэй хамтран банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөр бүхий Англи хэлний дунд шатны сургалтыг амжилттай зохион байгуулсаар байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт буюу 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Бизнесийн англи хэл”сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн шилдэг төгсөгчдөд сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо.

“Глори центер” сургалтын төвийн Гүйцэтгэх захирал, сургагч багш Н.Алдар төгсөгчдөд баяр хүргэж, сертификатыг гардууллаа.

Сургалтын оролцогчид маань энэхүү сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан, ажил дээр тохиолддог нөхцөл байдал дээр бусадтай чөлөөтэй харилцаж ойлголцох, өөрийн санаа бодол болон ажлыг англи хэлээр чөлөөтэй, оновчтой, итгэлтэйгээр илэрхийлэх, харилцагчтай хэлэлцээр хийх, утсаар болон онлайнаар харилцаж ойлголцох, танилцуулга хийх ур чадвартай болж байна.

Сургагч багш нар болон төгсөгчиддөө баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Дашрамд дурдахад, “Бизнесийн англи хэл”-ний ээлжит сургалт 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэх бөгөөд сургалтын бүртгэл авч байгааг дуулгахад таатай байна.

Тус сургалт нь танхим болон цахим хэлбэрээр хослуулан явагдаг бөгөөд сургалтыг олон улсад зааж байсан туршлагатай, АНУ-ын Бостоны Их Сургууль, MIT болон Харвардын Их Сургуулийг төгссөн Монгол, Америк, Англи, Шотланд багш нар удирдан явуулах юм.

Та бүхэн дээрх сургалтад хамрагдаж, бизнесийн гадаад хэлний мэдлэг, харилцааны ур чадвараа сайжруулаарай.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8015-3490 дугаараас авна уу.

Санал болгох: