Loading Сургалт, арга хэмжээ

« Сургалт, арга хэмжээ руу буцах

Мөнгөн урсгалын шинжилгээ

10-р сарын 15 , 09:00 - 10-р сарын 16 , 18:00

850000₮
RSBP training cover image

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) нь Банк Санхүүгийн Академитай хамтран банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулдаг. ЖДББНХ нь ЕСБХБ-ны санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөр бөгөөд Европын Холбооноос санхүүждэг билээ.

Энэ удаа бид “Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр”- ийн санхүүгийн дэмжлэгтэй, төлбөртэй сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 15 – 16 – ны өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.

МӨНГӨН УРСГАЛЫН ШИНЖИЛГЭЭ БА ТӨСӨӨЛӨЛ

Жижиг, дунд бизнесийн санхүүгийн гол тайлангуудын нэг болох мөнгөн урсгалын тайланг илүү гүнзгий, нарийвчлан судлах болон түүн дээр санхүүгийн шинжилгээнүүдийг хийхэд чиглэсэн оролцоонд суурилсан сургалт.

Огноо: 2024 оны 10-р сарын 15, 16-ны өдрүүд, 09:00 – 18:00 цаг.

Сургалтын зорилго:

Энэхүү сургалт нь бичил бизнесээс авахуулаад бүртгэлтэй хуулийн этгээд бүхий жижиг, дунд бизнесийн төлөөлөлтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэх, зээлдэгчдийн үйл ажиллагааг үнэлэх, холбогдох этгээд болон харилцагч компаниудыг илрүүлэх, санхүүгийн тайланг засах, тайланд шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлнэ. Түүнчлэн, сургалтаар оролцогчид бизнесийн тогтвортой байдал, хөрвөх чадвар, үр ашиг болон үйл ажиллагааг үнэлэх үндсэн санхүүгийн харьцааг ашиглах, групп компаниудын санхүүгийн тайланг нэгтгэх, бизнесийн төлөвлөгөөний чанар болон хөрөнгө оруулалтын төслийн оновчтой байдлыг үнэлэх болно. Оролцогчид нь сургалтаас олж авсан мэдлэгээ цаашид ажил дээрээ ашиглах боломжтой байхаар сургалт маань зохион байгуулагдсан бөгөөд сургалтын явцад бодит жишээ, кейс дасгалууд дээр ажиллан мэдлэгээ баталгаажуулна.

Сургалтын хөтөлбөр:

1-р хэсэг

Танилцуулга 

  • Мөнгөн урсгалын тайлангийн бүтэц болон зорилго
2-р хэсэг

Мөнгөн урсгалын тайланг бэлтгэх зарчмууд

  • Өнгөрсөн үеийн өгөгдлийг боловсруулах
  • Өмнөх үеүүдийн тайланг дээр үндэслэн үйл ажиллагааны хөрвөх чадвар болон төлбөрийн чадварыг шинжлэх
  • Харилцагчаас хүлээн авсан мэдээлэл дээр үндэслэн мөнгөн урсгалын тайланг бэлтгэх
  • Мэдээллийг мөнгөн урсгалын шинжилгээтэй тулган баталгаажуулахДасгал ажил
3-р хэсэг

Мөнгөн урсгалын төсөөллийг бэлтгэх зарчмууд

  • Бизнесийн хөгжлийг төсөөлөх зарчмууд
  • Төсөөллийн аргууд
  • Мөнгөн урсгалын төсөөллийн үндэс
  • Мөнгөн урсгалыг ашиглан бизнесийн өөр өөр нөхцөлүүдийн симуляци хийх
  • Өөр өөр салбарын бизнесүүдийн мөнгөн урсгалын төсөөллийг гүйцэтгэх нь: худалдаа, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудын шижээн дээр ажиллах
4-р хэсэг

Дасгал ажлууд буюу мэдлэгээ бататгах нь

  • Мөнгөн урсгалын тайланг бэлтгэх, дүн шинжилгээ хийхэд гаргадаг нийтлэг алдаанууд
  • Өнгөрсөн үеийн болон ирээдүйн мөнгөн урсгалын шинжилгээ хийх, тайланг бэлтгэхэд гардаг асуудлуудыг шийдвэрлэх
  • Мөнгөн урсгалын шинжилгээ болон бусад санхүүгийн тайлангууд дээр үндэслэн зээл олгох эсэх болон олгох зээлийн дүнг тогтоох

Сургалтын үндсэн хэсгүүд:

  • Тайлангийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн шинжилгээ;
  • Төсөөллийн аргууд болон зарчмууд;
  • Дасгал ажлууд: бодит жишээн дээр ажиллах.

Сургагч багш:

Сургалтыг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг, Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Сургагч багш, Олон улсын эксперт НАТАЛЯ СОЛОВЬЁВА удирдан явуулна.

Наталя Соловьёва нь ЕСБХБ-ны ЖДББНХ-ийн албан ёсны сургагч багш бөгөөд санхүүгийн байгууллагын ажилтнуудад зээлийн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалт явуулж, зөвлөгөө өгч, ажилладаг эксперт юм.

Тэрээр 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анхлан гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм. Мөн тэрээр бизнесийн чиглэлийн мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг.

Наталья Соловьёва нь бизнесийн төрөл бүрийн сегментийн зээлдэгчдэд санхүүгийн шинжилгээ хийх, харилцагчдыг татах, борлуулалтын үйл явцыг зохион байгуулах, зээлийн үйл явцыг удирдан явуулах, ажилтнуудтай ажиллах зэрэг сэдвүүдээр олон сургалт боловсруулжээ.

Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “КазКредитКонсалт” компанийн менежер, хамтран үүсгэн байгуулагч юм.

Сургалт нь Танхимаар, Орос хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSBP сургалт”-ын цахим гэрчилгээг гардуулна.

Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 утсаар авна уу.

Мэдээлэл

Эхлэх:
10-р сарын 15 , 09:00
Дуусах:
10-р сарын 16 , 18:00
Төлбөр:
850000₮
Сургалт, арга хэмжээ Category:
Сургалт, арга хэмжээний түлхүүр үгс:
,
Вэб хуудас:
e.bfa.mn

Зохион байгуулагчид

Банк Санхүүгийн Академи
RSBP

Болох газар

Монголын Банкны Холбоо
2-р давхар, Vista office
Улаанбаатар хот, 14251
+ Google Map
Утас
11-323581
Болох газар вэб харах