« Сургалт, арга хэмжээ руу буцах
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) нь Банк Санхүүгийн Академитай хамтран банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулдаг. ЖДББНХ нь ЕСБХБ-ны санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөр бөгөөд Европын Холбооноос санхүүждэг билээ.
Энэ удаа бид “Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр”- ийн санхүүгийн дэмжлэгтэй, төлбөртэй сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 17 – 18 – ны өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.
БЖДБ-ийн санхүүгийн шинжилгээг хийх, мэдээлэл солилцох арга замууд, бизнесийн бүтэц болон эзэмшигчдийн холбоо харилцаа, бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэлийн аргуудтай танилцахад чиглэсэн сургалт.
Огноо: 2024 оны 10-р сарын 17, 18-ны өдрүүд, 09:00-18:00 цаг.
Сургалтын зорилго:
Энэхүү сургалт нь бичил бизнесээс авахуулаад бүртгэлтэй хуулийн этгээд бүхий жижиг, дунд бизнесийн төлөөлөлтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэх, зээлдэгчдийн үйл ажиллагааг үнэлэх, холбогдох этгээд болон харилцагч компаниудыг илрүүлэх, санхүүгийн тайланг засах, тайланд шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлнэ. Түүнчлэн, сургалтаар оролцогчид бизнесийн тогтвортой байдал, хөрвөх чадвар, үр ашиг болон үйл ажиллагааг үнэлэх үндсэн санхүүгийн харьцааг ашиглах, групп компаниудын санхүүгийн тайланг нэгтгэх, бизнесийн төлөвлөгөөний чанар болон хөрөнгө оруулалтын төслийн оновчтой байдлыг үнэлэх болно. Оролцогчид нь сургалтаас олж авсан мэдлэгээ цаашид ажил дээрээ ашиглах боломжтой байхаар сургалт маань зохион байгуулагдсан бөгөөд сургалтын явцад бодит жишээ, кейс дасгалууд дээр ажиллан мэдлэгээ баталгаажуулна.
Сургалтын хөтөлбөр:
1-р хэсэг |
Оршил:
Зээлдэгчийн санхүүгийн тайлангийн шинжилгээг хийхэд анхаарах гол асуудлууд:
|
2-р хэсэг |
Санхүүгийн харьцааны шинжилгээ
|
3-р хэсэг |
Холбоотой компаниудын шинжилгээ
|
4-р хэсэг |
Хөрөнгө оруулалтын төслүүдийн шинжилгээ
|
Сургалтын үндсэн хэсгүүд:
Сургалтад хэн хамрагдах вэ?
Сургагч багш:
Сургалтыг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг, Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Сургагч багш, Олон улсын эксперт НАТАЛЯ СОЛОВЬЁВА удирдан явуулна.
Наталя Соловьёва нь ЕСБХБ-ны ЖДББНХ-ийн албан ёсны сургагч багш бөгөөд санхүүгийн байгууллагын ажилтнуудад зээлийн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалт явуулж, зөвлөгөө өгч, ажилладаг эксперт юм.
Тэрээр 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анхлан гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм. Мөн тэрээр бизнесийн чиглэлийн мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг.
Наталья Соловьёва нь бизнесийн төрөл бүрийн сегментийн зээлдэгчдэд санхүүгийн шинжилгээ хийх, харилцагчдыг татах, борлуулалтын үйл явцыг зохион байгуулах, зээлийн үйл явцыг удирдан явуулах, ажилтнуудтай ажиллах зэрэг сэдвүүдээр олон сургалт боловсруулжээ.
Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “КазКредитКонсалт” компанийн менежер, хамтран үүсгэн байгуулагч юм.
Сургалт нь Танхимаар, Орос хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSBP сургалт”-ын цахим гэрчилгээг гардуулна.
Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 утсаар авна уу.