Loading Сургалт, арга хэмжээ

« Сургалт, арга хэмжээ руу буцах

Зээл чанаргүй болохоос урьдчилсан сэргийлэх хууль эрх зүйн асуудлууд

10-р сарын 22 , 09:00

250000₮
BFA-Loan problem

Банк Санхүүгийн Академи нь “Зээл чанаргүй болохоос урьдчилсан сэргийлэх хууль эрх зүйн асуудлууд” сэдэвт сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 09:00 – 18:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.

Сургалт нь дараах хоёр сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:

  1. Хөрөнгийн төрөл, өмч, барьцаа хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль эрх зүйн зохицуулалтууд;
  2. Зээл олгохоос өмнө анхаарах хууль эрх зүйн зарим асуудлууд.

Сургалтаар үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалахад анхаарах хууль эрх зүйн асуудлууд болон зээл олгохын өмнө судлах хууль, эрх зүйн зохицуулалтууд, түүнчлэн сайн гэрээ хийхэд шаардагдах туршлага, ойлголтууд, салбарын онцлогийг хэрхэн тусгах талаар мэдлэг, мэдээллийг оролцогчдод олгох болно.

Энэхүү сургалтад зээлийн үйл ажиллагаанд оролцогч Банк, ББСБ, ХЗХ-ны Зээлийн үйл ажиллагаанд оролцдог бүхий л мэргэжилтнүүд болон эрсдэлийн, хуулийн, тусгай актив хариуцсан ажилтнууд, мөн энэ сэдвээр мэдлэг, ойлголт авах хүсэлтэй бусад сонирхогч ажилтнууд хамрагдах боломжтой.

Сургалтад хамрагдсанаар сургалтын дараа сэдвийн хүрээнд хууль тогтоомжийг өөрийн ажилд хэрэглэх, хууль эрх зүйн эрсдлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.

Сургалтыг Банк Санхүүгийн Академийн сургагч багш, хууль зүйн ухааны магистр Ч.Зоригтбаатар удирдан явуулна.

Ч.Зоригтбаатар нь банк, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хууль тогтоомжийн хэрэглээний чиглэлээр 20 – оос дээш жил банк санхүүгийн салбарт ажилласан туршлагатай, манай академийн сургагч багшаар 10 гаруй жил ажилласан, шилдэг багш нарын нэг юм.

Сургалт нь сургагч багшийн PPT, сургалтын агуулгыг баяжуулах жишээнүүд, онол хосолсон дүн шинжилгээ, ярилцлага, хэлэлцүүлэг, асуулт хариултын хэсэгтэй бөгөөд сургалтын үеэр Ч.Зоригтбаатар багштай санал солилцох боломжтой.

Сургалтын төлбөр 250,000 төгрөг, бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд өдрийн хоолтой.

Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, зээлийн үйл ажиллагаанд өөрт шаардлагатай хууль эрх зүйн талаар ойлголт, мэдлэгийг авахыг урьж байна.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Холбогдох утас: 7575-4848, 8822-7208

Мэдээлэл

Date:
10-р сарын 22
Time:
09:00 - 18:00
Төлбөр:
250000₮
Сургалт, арга хэмжээ Categories:
,
Вэб хуудас:
e.bfa.mn

Зохион байгуулагч

Банк Санхүүгийн Академи
Утас
75754848

Болох газар

Монголын Банкны Холбоо
2-р давхар, Vista office
Улаанбаатар хот, 14251
+ Google Map
Утас
11-323581
Болох газар вэб харах