Төв оффисын толинд туссан тусгал нь салбар юм. Салбарын захирал нь тухайн нутаг дэвсгэртээ банкийг төлөөлж, салбар болон банкаа сурталчлан таниулах, нэр төрийг хамгаалах үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ банкныхаа системд үнэ цэнэ бий болгохоор ажилладаг. Топ удирдлагыг бэлтгэдэг, шалгадаг, туршдаг, хөгжүүлдэг амьд бааз нь салбар юм.
Шинээр салбарын захирал болж буй болон салбарын захирлаар бэлтгэгдэж буй ахлах ажилтнуудад салбар удирдах үүрэг хариуцлагыг танилцуулж, шаардлагатай ур чадварыг эзэмшихэд тусална. Сургалтад хамрагдсанаар хүн болон нөөцийг удирдах үндсэн арга барил эзэмшиж, цаашид хувь хүний хөгжлийн ур чадвараа хөгжүүлэхэд бэлтгэгдэнэ.
Шинээр салбарын захирал болж буй банкир, сургалт хөгжлийн арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй салбарын захирал, салбарын захирлаар бэлтгэгдэж буй ахлах ажилтнууд
Сургагч багшийн танилцуулга, сургалтын агуулгыг баяжуулах жишээ кейс/scenario analyses-ийн дүн шинжилгээ, асуулт хариултын хэсэгтэй. Энэхүү сургалт нь вебинар биш, виртуал танхимын сургалт (дагалдах монгол орчуулгатай) бөгөөд оролцогчид идэвхтэй оролцох шаардлагатай тул камер, микрофонтой байна.
2023 онд төлөвлөгдөөгүй. Захиалгаар анги бүрдүүлэн авах боломжтой.
Багийн лидер, түүний үүрэг
Бизнесмен
Стратегич, Нөөцийн удирдлага хэрэгжүүлэгч
Эрсдэлийн менежер
Өөрчлөлтийг хэрэгжүүлэгч, засан тохинуулагч
Хувь хүний хөгжлийн ур чадвар
Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн Зөвлөх /CA(M) FCCA FCMA CGMA/. Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг Азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.Үүнээс гадна Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар